Асашёорюү Д.Дагвадорж “капитан” боллоо

Хуучирсан мэдээ: 2017.04.24-нд нийтлэгдсэн

Асашёорюү Д.Дагвадорж “капитан” боллоо

АНУ-ын Нью-Йорк хотноо өнгөрөгч тавдугаар сард “Батаар” хэмээх тиронозаврын ясыг дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай дуулиан дэлхий дахины хэвлэл мэдээллээр дэгдсэн билээ.

Мэргэжлийн кикбоксын 64, 67 кг-ын жингийн ангилалд Монголын шилдэг тулаанчид оролцох “ZEV FIGHT NIGHT-1” халз тулаан ирэх тавдугаар сарын 6-ны өдөр “АСА” циркт болохоор болжээ.

Энэхүү тэмцээн болон “ЗЭВ” холбооны талаарх мэдээллийг өгөхөөр тус холбооноос Ancore event hall /хуучнаар Be төв/-д хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Хуралд Монголын холимог тулааны “ЗЭВ” холбооны капитан, Асашёорюү Д.Дагвадорж, “ЗЭВ” холбооны гүйцэтгэх захирал Б.Баярбямба, “ЗЭВ” холбооны Ерөнхий менежер Ц.Ганзориг болон Hero entertainment-н найруулагч Б.Баатар нар оролцсон юм. Мөн халз тулаанд оролцох найман тамирчин болон тулааны спортыг дэмжигч залуус хүрэлцэн ирлээ.

“ZEV FIGHT NIGHT-1” халз тулаанаас шилдэг хоёр тамирчин шалгаруулж, ирэх сарын 28-д Япон улсад болох “STAND FIGHTING NETWORK K-ING” тэмцээнд оролцуулах болох юм байна.

Халз тулаанд 64 кг-ын жинд Д.Батгэрэл, Н.Бат-Эрдэнэ, Б.Гантогтох, Г.Энхбаяр, 67 кг-ын жинд Н.Отгонбаатар, Г.Мөнх-Од, А.Мөнхбаатар, Э.Батбаяр нар өрсөлдөнө. Эндээс жин тус бүрээс нэг нэг шилдэг тамирчин шалгарч, эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй тулалдах юм. Тэмцээнийг олон улсын К-1-ийн мэргэжлийн хоёр шүүгч шүүх аж. Мөн тэмцээний хүндэт зочноор алдарт тамирчин Эрнест Хоост хүрэлцэн ирэх бөгөөд тэрбээр тамирчин, дасгалжуулагч нарт семинар хийхээр болжээ.  

Өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцсон Асашёорюү Д.Дагвадоржийг Монголын холимог тулааны “Зэв” холбоонд “капитан” буюу ахмад нь болж байгааг албан ёсоор мэдэгдлээ. Мөн ‘Hero entertainment’-ын найруулагч Б.Баатар тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа аж.

Монголын Холимог тулааны “ЗЭВ” холбооны капитан буюу ахмад, Асашёорюү Д.Дагвадорж

Монголын Холимог тулааны “ЗЭВ” холбооны капитан буюу ахмад, Асашёорюү Д.Дагвадоржийн сэтгэгдлийг хүргэе.

-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Японы талаас дөрөвдүгээр сарын 1-д холбогдож, Монголын боксын тамирчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх боломжтой байна гэдгийг санал болгож байсан. Тухайн үед би энэ талаар сошиал хуудсаар дамжуулан хэлж байсныг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс манай залуус олон улсад өрсөлдөж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх боломжтой болсныг харж байсан. Өнөөдөр “ЗЭВ” холбооны ажлыг дэмжин хэвлэлийн хуралд оролцож байна. Залуучуудаа дэмжих үүднээс тус холбооны ажлыг дэмжин хамтран ажиллахаар болоо. Манай залуучууд тулааны спортоор маш амжилттай явж байна. Бид олон залуучуудын амжилтыг мэднэ. Олон улсад эх орныхоо нэрийг гаргаж яваа залуусыг хараад тэдэнд бага ч болов дэмжих үүднээс тулааны спортыг дэмжин ажиллаж байна. Дэлхийн шилдгүүдтэй тулалдаж, оргилд нь хүрэх залуус манайд олон бий. Миний зүгээс холбооны ажлыг дэмжих үүднээс явж байгаа. Надаас “капитан” нэрний утгыг их асуудаг. Асашёорюү нэрнээсээ илүүтэй Монголын холимог тулааны “капитан” буюу ахмад нэрээр явбал илүү сонирхолтой байх үүднээс сонгосон байгаа. Энэ нь манай тамирчдад их үр нөлөө үзүүлэх болов уу. Манай залуусын ур чадвар маш сайн болсныг олон тулаанд бидэнд харуулсаар байна. “ЗЭВ” холбооны хамт олондоо баярлалаа. Ирэх сард болох тулаан цус үзсэн тоглолт биш ёс зүй, хүнлэг чанар, эв нэгдэл, монгол хүний чанаруудыг гол зорилгоо болгон тавьсан байгаа. Тэмцээн нэг удаад болоод өнгөрөхгүй. Цаашид олон тулаан биднийг хүлээж байгаа учраас тамирчид болон тулааны спортыг сонирхогч залуустаа улам их амжилтыг хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж