2022 оны Азийн тоглолтод E-sport орно

Хуучирсан мэдээ: 2017.04.19-нд нийтлэгдсэн

2022 оны Азийн тоглолтод E-sport орно

Бид хэн нэгэн өндөр албан тушаалтны халаасыг тэмтэрч, олдог хэдэн сая, тэрбум төгрөгийн талаар ярихыг хүссэнгүй.

2022 онд Хятадын Ханжоуд зохиогдох Азийн тоглолтод E-спортын төрлийг багтаахаар болсноо Азийн Олимпийн зөвлөл мэдэгдлээ.

Е-спорт нь маш хурдацтай хөгжиж, олон хүнийг хамрах болсон учраас ийм шийдвэр гаргаснаа Азийн Олимпийн зөвлөл тайлбарласан байна.

Интернетийн сүлжээгээр тоглодог цахим тоглоомын төрлүүд ийнхүү спортын төрөлд тооцогдох болж байна.

Е-спортыг юун түрүүн Ази хүлээн зөвшөөрөх алхмууд хийж байна. Тухайлбал, энэ жил Туркменд болох Азийн тулааны урлагийн заалны тэмцээнд е-спорт орсон юм. Мөн Индонезийн Жакартад болох 2018 оны Азийн тоглолтод Е-спортын төрлийг үзүүлэх тоглолт хэлбэрээр багтаасан.

Өнгөрсөн 2016 оны байдлаар е-спортын салбарын орлого 493 сая ам.доллар хүрсэн бөгөөд 320 сая хүн энэ төрөлд хамрагджээ. Энэ жил тус салбарын орлого 696 сая ам.долларт хүрэх тооцоо байгаагийн 15 хувь нь зөвхөн Хятадын зах зээлээс орох тооцоог е-спортын тайлбар шинжилгээний Newzoo хийжээ.

Жил бүр зохиогдож байгаа е-спортын хамгийн том тэмцээн болох League of Legends World Championship-ийн ялагчид нэг сая ам.долларын шагналын санг хуваан авч байгаа юм. 2014 онд Сөүлд болсон энэ тэмцээний шөвгийн тулааныг 40 мянган үзэгч ирж үзсэн бөгөөд онлайнаар үзэж байгаа үзэгч, дэмжигчдийн тоо хэдэн мянгаар тоологдож байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж