Хөрөнгө оруулагчид Монголын төрөөс айж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хөрөнгө оруулагчид Монголын төрөөс айж байна

Хуучирсан мэдээ: 2017.04.21-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчид Монголын төрөөс айж байна

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчидтэй уулзах үеэр МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийнхэн зарим нэр дэвшигчдийг нь СЕХ хассан асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана гэдгээ мэдэгдсэн.

 

Уул уурхай, барилга эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд гээд бүхий л салбар технологийн хөгжилгүйгээр урагшаа явахгүй. Нэг үгээр хэлэх юм бол технологи нь хөгжлийн хурдасгуур. Өөрөөр хэлбэл, улс орны хувьд технологи, бас дахин технологи чухал.

Тэр утгаараа Улаанбаатар хотноо өчигдөр эхэлсэн “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” үзэсгэлэн, хурал эдийн засгийн хүрээнийхний анхаарлын төвд байна. Ялангуа дэлхийд нэртэй компанийн төлөөлөгчид, гадаадын хөрөнгө оруулагчид Улаанбаатарт ирсэн нь Монголын хувьд том сурталчилгаа болж байгаа юм.

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” хурал хүртээмжтэй, үр бүтээлтэй бас илүү сонирхолтой. Оролцогчдыг нь харахад гадаадын хөрөнгө оруулагчид ч, Монголын компаниуд ч илүү ач холбогдол өгч байгаа нь илэрхий байсан.

Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оноос хойш Монгол Улсад гадаадын 112 орны 13 мянга гаруй аж ахуйн нэгж, 16 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийснийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хурлын үеэр онцолж байлаа.

Аливаа улс орны эдийн засгийн хөгжлийн түлхүүр нь үйлдвэржилт байдаг. Монгол Улс солонгорсон эдийн засагтай болохыг сүүлийн жилүүдэд зорилгоо болгож байгаа ч технологийн хөрөнгө оруулалт, технологийн хөгжил дэвшилгүйгээр урагшаа хөгжихгүй гэдгийг хурал оролцогчид хэлж байсан юм. Монголчууд хэрэглээний бүтээгдэхүүнийхээ 80 хувийг гаднаас хангадаг. Тиймээс хэрэглэгч бус үйлдвэрлэгч орон болохыг Засгийн газар болгон мөрийн хөтөлбөртөө багтаадаг ч харамслатай нь ,өнөөдөр ч Монгол Улс үйлдвэрлэгч орон болж чадаагүй. Хөдөө аж ахуй, дэд бүтэц, аялал жуучлалыг хөгжүүлэхийн тулд гадаадын өндөр технологи, ноу хауг нэвтрүүлэх нь чухал гэдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч ярьсан юм. 

Харин Монголын ашигт малтмал, баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч Б.Чинзориг “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт өрнүүлж буй бүхий л үйл ажиллагаа НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтод нийцэх ёстой. Шинэ технологийг нутагшуулснаар, уул уурхайн компаниуд байгаль орчны бохирдол, нөхөн сэргээлийн асуудлыг шийдэх чухал нөлөө үзүүлнэ” гэв. Технологийн хөрөнгө оруулалт Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа оролцогч олонтой, эндээс харахад Монголд технологийн хөрөнгө оруулалтыг татахад манай компаниуд дэлхийн брэндүүдтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Хурлаар хэлэлцэгдсэн хэд хэдэн илтгэл оролцогчдын анхаарлыг татсан. Уул уурхайн салбар хуралдаанд “QMC” группийн ерөнхий захирал М.Дагва ‘Алтны салбарын ирээдүй, амжилт’, ‘Steinert Australia’ компанийн гүйцэтгэх захирал Ёохан ван Зил ‘Мэдрэгч технологи ашиглан уул уурхайн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх нь’ сэдвээр илтгэл тавьсан нь сонирхолтой байв.

Үзэсгэлэнгийн үеэр Австрийн “Andritz Separatsion” болон ХБНГУ-ын “Allmineral” компани сүүлийн үеийн дэвшилтэт технологиудаа оролцогчдод танилцуулсан. Австрийн “Andritz Separatsion” компани нь хуурай аргаар нүүрс баяжуулах технологио танилцуулсан бөгөөд тус компани нь ухайлбал АНУ, Колумб, Испани, Украйн зэрг 40 гаруй улсад өөрийн салбараа ажлуулдаг аж. Энэхүү төхөөрөмжийг усны нөөц багатай Монголын горвьд ашиглахад тохиромжтой аж. Өөрөөр хэлбэл, хуурай аргаар нүүрс баяжуулах төхөөрөмжийг ашигласнаар 3 сая куб ус хэмнэхээс гадна түүхийгэр нь нүүрсээ зөөж байгаа СМонголчууд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд нийлүүлэх боломжтой талаартус компанийн ерөнхий менежер Кристоф Беллот технологио танилцуулахдаа ярилаа.

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” үзэсгэлэн, хурлын салбар хуралдааны нэг сэдэв нь “Сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдал, хэтийн төлөв, ирээдүйн гол хүч болох нь”.

Сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэхэд дэлхий дахин анхаарлаа хандуулах болсон. Байгаль экологид ээлтэй энэхүү үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь өргөн дэлгэр нутаг дэвсгэртэй Монголд тохирсон үйлдвэрлэл гэдгийг ч хэлэх хүмүүс олон байв. 2007 онд УИХ-аар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталсан нь эдийн засагт нэн чухал хууль болсон аж.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт Салхит, Цэций, Сайншандын төсөл хэрэгжиж байгаа бөгөөд Монголын хамгийн анхны нарны цахилгаан станц Дархан-Уул аймагт сөнгөрсөн өвөл ашиглалтад орсон юм. нэрлэж болох юм.

“Монголын Засгийн газар Сэргээгдэх эрчим хүчийг маш их дэмжсээр ирсэн. Тиймээс энэ салбрат хөрөнгө оруулах сонирхол гадаадынханд нэмэгдсэн. Бид нар, салхины асар их нөөцөө ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй” гэж “Клин Энержи Ази” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Орчлон салбар хуралдаанд илтгэл тавилаа Тус компани нь Салхит, Цэцийн төслийг амжилттай хэрэгжүүлж ажиллаж байгаа юм байна.

Монголд хөрөнгө оруулагчдын итгэл эргээд сэргэж эхэлснийг энэхүү үзэсгэлэн хуралд оролцогчдын сэтгэгдлээс тодорхой харагдсан. Тэд Монголд аль салбарт хөрөнгө оруулахад бэлэн байгаа бөгөөд хөрөнгө оруулалтыг татахад Монголын хулуь эрх зүйн орчин тогтвортой байх хэрэгтэй гэдгийг сануулж байсан юм. Хөрөнгө оруулалтын татахад төрийн бодлого шийдвэрүүд сөргөөр нөлөөлж байгааг оролцогчид хэлээд ‘Эрдэнэтийн 49 хувийг Монголын төр дээрэмдэж авсан нь хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байна.  Бодлого нь тодорхойгүй, төр нь хүнд сурталтай, парламент нь ‘дээрэмчин’ төрд хөрөнгө оруулах сонирхол гадныханд алга’ гэдгийг ч Б.Лхагважаваас эхлээд сануулах хүн олон байсан. 

Ийнхүү хувийн хэвшлийнхэн хөрөнгө татахаар чуулж байна. Харин төр нь хувийн өмчид дахиад бүдүүлгээр халдах вий гэсэн айдас хөрөнгө оруулагчдад ч, бизнес эрхлэгчдэд ч байсаар байна.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.