
Сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдсэн төрөлт 2010 онд өмнөх үеийнхтэйгээ харьцуулахад 90 төрөлтөөр буурсан гэж байна. Одоогийн байдлаар амаржих тасагт 4 эмч, нярайн 2 эмч, 18 эх баригч ажиллаж байгаа бөгөөд зарим тохиолдолд ачаалал ч нэмэгддэг гэнэ. Төрөлт нэмэгдэхийн хирээр эндэгдэл гарахгүй байна гэдэг маань төрөх үеийн хүндрэлүүдийг амжилттай зогсоож чадаж байгаа гэсэн үг. Сард дунджаар 30 гаруй төрөхийн хүндрэл гардаг байна. Ийнхүү манай аймаг сүүлийн 2 жилд эхийн эндэгдэлгүй ажиллаж, хүүхдийн эндэгдлийг бууруулжээ
М.Дэлгэржаргал