Японы сүмо бөхийн холбооноос нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага дээшлүүлэх зорилгоор 2017 оны нэгдүгээр сард “Нийгмийн үүргийн хэлтэс”-ийг байгуулжээ. Энэхүү хэлтсээс өнөөдөр нэгэн ажлыг зохион байгуулсан байна. Залуу сүмочид Сүмогийн ордны эргэн тойронд цэвэрлэгээ хийж, зам талбайг цэвэрлэжээ. Тэд ийнхүү нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлжээ.