Японы сүмогийн холбоо тавдугаар сарын нацү башёгийн банзүкэ буюу бөхчүүдийн чансааны жагсаалтыг даваа гаригт /2017.05.01/ танилцууллаа. 2001 оны долдугаар сарын башёгоос хойш анх удаа чансааны тэргүүнд Японы сүмоч эрэмбэлэгдсэн байна. Отгон ёкозүна Кисэносато хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийн манлайд бичигджээ.
Харин ёкозүна Хакүхо М.Даваажаргал баруун жигүүрийн хоёрт эрэмбэлэгдсэн байна.
Тавдугаар сарын 14-28-нд үргэлжлэх нацү башёд озэки Гоэйдо кадобан буюу найм ба түүнээс дээш даваа аваагүй тохиолдолд цол хураалгах юм.