Г.Нандинжаргал: Тавантолгойн төсөл зогсоогүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Г.Нандинжаргал: Тавантолгойн төсөл зогсоогүй

Хуучирсан мэдээ: 2017.04.27-нд нийтлэгдсэн

Г.Нандинжаргал: Тавантолгойн төсөл зогсоогүй

Тайзнаа гялалзах хоёр одыг харсан үзэгчид дуу алдан, шагшин магтаж байна.

 

Долоо хоног бүрийн лхагва гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” булангаа бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг онцолж байна. Тус яамны эрхэлсэн асуудлын нэг болох Тавантолгой төсөл юу болж байгааг тодруулан хүргэж байна.


Тавантолгойн орд бол 6.5 тэрбум тоннын нөөцтэй. Дэлхийд эхний аравт тоологддог томоохон орд гэдэг. Тэгвэл Тавантолгой нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох уралдаант шалгаруулалтыг 2014 онд зарлаж, “Шинхуа”, “Сүмитомо” “Энержи Ресурс” ХХК-ийн түншлэл шалгарсан билээ.

Хөрөнгө оруулагчдыг шалгаруулснаас хойш шинэ мэдээлэлээр хомс байгаа энэхүү мега төслийг одоогийн Засгийн газар барьж авсан ч ахиц гаргаагүй байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн оны сүүлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй уулзсан. Гэвч Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ онд багтаж хөдлөхгүй гэдэг хариултыг хэвлэлийнхэнд өгсөн билээ.

Тэгвэл одоо Тавантолгой төслийн явц ямар байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгээр дарга Г.Нандинжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Тавантолгой компани ажилттай ажиллаж байгаа. Сая Чалкогийн өрийг барагдууллаа. Тавантолгойн төсөл зогсоогүй. Төсөл үргэлжилж байгаа. Өнгөрсөн онд ч амжилттай ажилласан. Нүүрсээ 73,2 ам.доллараар нийлүүлж байна. Уул уурхайн салбарт томоохон төсөл хөтөлбөр эхэлчихсэн явж байгаа. Жишээ нь газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл эхлээд явж байгаа. Төрийн өмчийн компани нь байгуулагдчихсан. Гэрээ хэлэлцээр нь хийгдэх түвшинд явж байна. Тавантолгойн хувьд сая Чалкогийн өрийг амжилттай барагдуулж дууслаа. Цаашид Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эхэлнэ” хэмээн хариулав.

Эргэн сануулахад, Ардчилсан намын засаглалын үед Тавантолгой төслийн ажлыг Монгол Улсын сайд М.Энхсайхан ахалж, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, нарийн бичгийн даргаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь зэрэг хүмүүс ажиллаж байсан юм. Гэвч төсөл хөдлөөгүй. Түүгээр ч барахгүй тэдний ажлыг ашиггүй гэрээ хийсэн гэж өнгөрсөн парламентын зарим гишүүд дүгнэсэн байдаг.

"Болор дуран"-аар шалгав.