Футзалын шигшээ баг Тайванийг зорино | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Футзалын шигшээ баг Тайванийг зорино

Хуучирсан мэдээ: 2017.05.12-нд нийтлэгдсэн

Футзалын шигшээ баг Тайванийг зорино

Английн “Манчестер Юнайтед” клубын хөлбөмбөгч Уэйн Рунигийн 30,000 фунт стирлингийн үнэтэй хиймэл үс нь дахин шингэрч эхэлжээ.

Монголын залуучуудын футзалын шигшээ баг энэ сарын 16-26-ны хооронд Тайланд улсад зохиогдох “Азийн 20 хүртэлх насны футзалын АШТ”-д оролцохоор маргааш эх орноосоо мордоно.

Анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын залуучуудын футзалын шигшээ баг тэмцээний “D хэсэг”-т Иран, Арабын Нэгдсэн Эмират, Хятад, Киргиз гэсэн хүчирхэг улсуудтай багтсан. Ялангуяа футзалын хөгжлөөрөө тивдээ төдийгүй дэлхийд дээгүүр бичигддэг Иран, Арабын Нэгдсэн Эмират, Хятад улсуудтай учраа тааран тоглох нь манай шигшээ багийн залуус туршлага хуримтлуулах том боломж юм.

Монголын насанд хүрэгчдийн футзалын шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очироор удирдуулсан залуучууд өнгөрсөн оны 12-р сараас эхлэн бэлтгэл сургуулилтаа базаасан. Ингэхдээ Улаан-Үүд, Эрхүү хотуудын супер лигүүдэд оролцож багагүй амжилт үзүүлэн, ур чадвараа нэмэгдүүлснээр АШТ-д оролцоход бэлэн болоод байна.

Мөн Монголын хөлбөмбөгийн бүх насны шигшээ баг ‘Puma’ брэндийн өмсгөлийг энэ тэмцээнээс эхлэн өмсөх юм. Ирэх жилээс ‘Puma’ манай улсын шигшээ багт зориулан төрийн алтан соёмботой загварыг гаргахаар болжээ.

Футзалын залуучуудын шигшээ багийнхандаа амжилт хүсье!

"Болор дуран"-аар шалгав.