“Хөгжлийн зам” хөтөлбөрийг баталлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Хөгжлийн зам” хөтөлбөрийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2017.05.10-нд нийтлэгдсэн

“Хөгжлийн зам” хөтөлбөрийг баталлаа

Энэ удаад бидний мэддэггүй, мэддэг ч гэсэн харах болгондоо л амьсгаа даран гайхширдаг тэр л зүйлсийн тухай өгүүлэх болно.

Зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, уул уурхай, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаад орон, тэр дундаа хөрш орнуудтай дэд бүтцээр холбогдох, худалдааг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Хөтөлбөр хэрэгжсэнээр дэд бүтцийн төслүүдийн хөрөнгө оруулалт, нийгмийн бүтээн байгуулалт нэмэгдэж, эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын хөгжил шинэ шатанд гарч, ажлын байр нэмэгдэн, иргэдийн амьдрал ахуй сайжран, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өснө гэж Засгийн газар үзэж байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.