Хамгийн хэрэгцээтэй GOOGLE апп-ууд | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хамгийн хэрэгцээтэй GOOGLE апп-ууд

Хуучирсан мэдээ: 2017.04.11-нд нийтлэгдсэн

Хамгийн хэрэгцээтэй GOOGLE апп-ууд

Умард Солонгосын суртал ухуулгын “машин”, залуу удирдагч Ким Чен Уны ээж Ко Ён-Хуг магтан дуулж эхэлжээ. Түүний ээж 2004 онд нас барсан аж.

 

Онлайнаар хүссэн мэдээллээ, хайсан асуултынхаа хариуг олоход GOOGLE бидний хамгийн сайн найз байж чаддаг. Дэлхий дээр хэдэн сая хүн өдөр тутамдаа Google ашигладаг. Гэхдээ илүү үр дүнтэй, өгөөжтэй байлгах арга цөөнгүй бий. Тэгвэл, Google-ын хамгийн хэрэгцээтэй 15 аппликейшнийг танилцуулъя. Магадгүй заримыг нь та хэзээ ч сонсож байгаагүй байх.


 

  • GOOGLE TRANSLATE APP

Аялагчдад зориулсан хамгийн аятайхан апп. Гадаад улс оронд аялж явахдаа орчуулж мэдэхийг хүссэн текст рүүгээ камераа чиглүүлэхэд л таны хүссэн хэл дээр орчуулж өгнө. Үнэхээр хэрэгтэй эд шүү!

 

  • GMAILIFY

Бүхий л и-мэйл хаягуудаа нэгтгэж ашиглах боломжийг олгоно. Outlook.com, Yahoo!, Aol. гээд бүгдийг нь Gmail-ынхээ inbox-д хадгалж болно.

 

  • GOOGLE SCHOLAR

Шинжлэх ухааны уран зохиолыг нэгтгэсэн хайлтын систем. Google Scholar-ын хайлтын үр дүн нь сурах бичиг, гарын авлага, шинжлэх ухааны судалгаа, сэтгүүлээс эш татсан хайлтууд байх болно.

 

  • GOOGLE KEEP

Мартаж орхихоос сэргийлж утсан дээрээ төрөл бүрийн тэмдэглэл хийж хадгалдаг бол танд Google Keep яг тохирно. Онцлог нь товч тэмдэглэлүүдээ өнгө өнгөөр ялгаж, хадгалах боломжтой учраас хамгийн чухлаас нь эхлэн өнгөөр ангилах боломжтой.

 

  • TIMER

Хүссэн хугацаагаараа цаг тохируулах боломжтой. Таны тохируулж оруулсан хугацаа өнгөрөхөд сэрүүлэг дуугарах болно.

 

  • GOOGLE SKY

Хамгийн сайн дурантай телескопоор харж байгаа юм шиг л сансар огторгуйг тольдох апп. Мөн та сүүлийн үеийн судалгаа, туршилтын талаар мэдээлэл авч, виртуал орчинд Сүүн замаар аялж, алхаж ч болно.

 

  • GOOGLE FONTS

Хийж буй төсөлдөө хамгийн тохиромжтой үсгийн фонт сонгоход тань туслах хайлтын хэрэгсэл.

 

  • GOOGLE ART PROJECT

Хэрэв та уран зурагт шимтэн дурлагч бол энэ апп-ыг заавал гар утсандаа суулгаарай. Үе үеийн алдартай урлагийн бүтээлүүдийг нэгд нэгэнгүй тайлбартайгаар олж мэдэх болно.

 

  • THINK WITH GOOGLE

Хэрэглэгч, худалдан авагчдын дунд хүчээ авч буй трэнд, маркетингийн хамгийн шинэлэг санаа, ойлголтууд, сүүлийн үеийн судалгааны дүн зэрэг мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой.

 

  • GOOGLE TRENDS

Google хайлтын системд хамгийн түгээмэл байгаа хайлтуудыг танд мэдээлэх болно.

 

  • GOOGLE SHOPPING

Уруулын будаг тэргүүтэй гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлээд цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж гээд хүссэнээ, хайсан болгоноо худалдаж авах боломжтой.

 

  • PANORAMIO

Интернэт хэрэглэгчдийн авсан гэрэл зургаар дамжуулан дэлхийг тань мэдэхэд тань тусална.

 

  • GOOGLE SOUND SEARCH

Shazam-тай төстэй дуу, хөгжим таних апп. Ердөө хэдхэн секундын дотор таны сонсож буй дуу хэн гэдэг хамтлаг, дуучны ямар цомогт багтсан ямар нэртэй уран бүтээл болохыг тань хэлж өгнө.

 

  • GOOGLE IMAGES

Вэбсайтаас зураг хайх хамгийн өргөн хүрээтэй хэрэгсэл. Зургаа оруулаад л бусдыг нь Google Images-т даатга. Ижил зураг боловч илүү сайн нягтшилтай, эсвэл ижил төстэй зураг, мөн тэдгээрийг агуулж байгаа вэб хуудсууд гээд танд хэрэгцээтэй бүгдийг тань гаргаж өгнө.

 

  • BUILD WITH CHROME

Виртуал орчинд Lego-гоор тоглох боломж олгоно. Зөвхөн хүүхдүүд гэлтгүй томчуудад ч бас зориулагдсан юм шүү!

 

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

У 2017-04-11 202.9.43.117

Баярлалаа