Сагсчид Малайзыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2017.05.12-нд нийтлэгдсэн

Сагсчид Малайзыг зорилоо

“Kush and Oyuka” жазз хамтлагийн анхны клип гарчээ.

Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны 3х3-ийн өндөр чансаа олгох цуврал Гранпри тэмцээн ирэх амралтын өдрүүдэд /05.13-14/ Малайзын Пенанг хотноо болно. Энэхүү тэмцээнд Шинэ Зеланд, Япон, ОХУ, Хорват, Австрали, Монгол зэрэг 16 баг өрсөлдөх юм. Энэ удаагийн тэмцээний шагналын сан 20 мянган ам.долларт багтаж байгаа бөгөөд эндээс шалгарсан хоёр баг ирэх долдугаар сард Японд болох финалын өрсөлдөөнд орох эрхийг авна. Монголын баг /“Сүхбаатар” баг/ дасгалжуулагч С.Тулгын удирдлагад оролцох бөгөөд багийн бүрэлдэхүүнд Азийн Оюутны 3х3 төрлийн аварга Б. Батзолбоо, О. Энхбаатар, А. Сүхбат нараас гадна Дэлхийн Оюутны аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт А.Гансүх нар багтсан.

Манай баг хэсэгтээ ОХУ (Leningrad), Малайз (Penang), Польш (Krakow) зэрэг хүчирхэг багуудтай таараад байна. Энэ удаагийн тэмцээний хамгийн хүчирхэг багаар Словений ‘Ljubljana’, Японы ‘Hanamatsu’ багуудаас гадна Канад, АНУ, Энэтхэгийн багийг нэрлэж байгаа аж. Эдгээр багууд олон улсын тэмцээнд оролцож, өндөр амжилтыг үзүүлж байсан багууд юм байна.

“FIBA 3X3 PENANG CHALLENGER” ТЭМЦЭЭН /МАЛАЙЗЫН ПЕНАНГ, 2017.05.13-14/

  1. Шинэ Зеланд (Auckland)
  2. Япон (Hamamatsu)
  3. Хонконг
  4. Польш (Krakow)
  5. Малайз (Kuala Lumpur)
  6. ОХУ (Leningrad)
  7. Словени (Ljubljana)
  8. Того (Lome)
  9. Малайз (Penang)
  10. Малайз (Penang North)
  11. Малайз (Selangor)
  12. Хорват (Split)
  13. ОХУ (St. Petersburg)
  14. Australia (Sydney)
  15. Япон (Yokohama)
  16. Монгол (Sukhbaatar city) гэсэн 16 баг өрсөлдөнө.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж