Хуучирсан мэдээ: 2017.04.28-нд нийтлэгдсэн

Азийн мотоциклийн холбооны аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь гараа өнгөрөгч амралтын өдрөөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо боллоо.

Монгол Улс энэ дөрөвдүгээр сард Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай /Оффшорын хууль/ болсон билээ. Үүнтэй холбоотойгоор ‘Оффшор гэж юу вэ?’ гэсэн асуултад хариулт болох зарим танин мэдэхүйн мэдээллийг өгье.


Оффшор гэдэг нь англиар “эргийн гадна”, “хилийн гадна” гэсэн үг. Оффшор бүс нь хүнд суртал багатай, компанийн бүртгэлийн системийг хөнгөвчилсөн, нууцлалтай, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль нь тодорхой, татварын хувь хэмжээ маш бага, бараг байхгүй, бизнесийн таатай нөхцөлийг хангасан бүс нутгийг хэлдэг юм байна. Энэ нь эдийн засгийн чөлөөт бүсээс ялгаатай. Оффшор бүс нь эдийн засгийн бодит салбартай холбоотой гэдгээрээ давуу талтай бөгөөд санхүүгийн үйл ажиллагаа явуулахад таатай орчин ажээ.

Анхны оффшор бүс 1960-аад онд байгуулагдсан бөгөөд дэлхийн эдийн засгийн нийгэмлэгт маш чухал байр суурийг эзэлжээ. Тэдний тоо байнга өсч байна.  Оффшор бүс нь Карибын тэнгисийн (Виржиний арлууд, Панам, Багамын арлууд, Кайманы арлууд, Белиз, Барбадос, Антигуа, Бермуд) болон Баруун Европ (Кипр, Люксембург, Мальт, Ирланд, Гибралтар, Нормандын арлуудын бүтцэд багтдаг Жерси болон Гернси арлууд)-т үйл ажиллагаагаа явуулдаг.

Бизнес эрхлэгч, улс төрчид эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, үйл ажиллагааны болон татварын хамгийн бага хувь хэмжээг төлөх зорилгоор оффшор бүсийг ашигладаг. Иймээс энэ бүсэд төрөл бүрийн итгэлцлийн сан ажилладаг бөгөөд тэдгээр нь мөнгөний нөөц, үнэт цаасыг удирддаг юм байна. Ихэнх оффшор бүсэд дэлхийн валютын болон хөрөнгийн зах зээл дээр ажилладаг томоохон олон улсын банкнууд байрладаг.

Үүнээс гадна оффшорын үйл ажиллагаа нууцлалын зэрэгтэй, хууль эрхзүйн хүрээнд санхүүгийн гүйлгээ хийх болон гэмт хэргийн шинж чанартай үйл ажиллагаатай (мөнгө угаах) холбоотой санхүүгийн төрөл бүрийн схем дээр  явагддаг.

Оффшор бүсийг гурван бүлэгт хуваан авч үздэг. Аль бүлэгт оффшор бүс хамаарч байгаагаас үйл ажиллагаанд нь төрөл бүрийн шаардлага тавих, нөөцийн хэмжээг нь тогтоож өгдөг юм байна.

  1. Эдийн засгийн хөгжил буурай, гэхдээ улс төрийн тогтвортой байдал хангалттай түвшинд хүрсэн жижиг улс, арал. Үүнд: Белиз, Багам, Их Британийн Виржин болон Кайманы арлууд багтдаг. Энэ бүс нутагт оффшор компани бүртгүүлэх бол ямар нэгэн онцгой шаардлага тавьдаггүй. Зөвхөн жил бүр тогтмол тухайн улсын төрийн санд нь төлбөр төлж байх ёстой. Мөн ихэнх тохиолдолд компанийн хувьцаа эзэмшигч, захирлуудын бүртгэл хийгддэггүй ажээ. Мөн компанийн эзэмшлийн нууцлал өндөр байдаг юм байна.

  2. Хүндэтгэлийн зэрэг өндөр оффшор бүс. Энэ бүс нутаг тухайн компаниас санхүүгийн тайлан шаарддаг бөгөөд тэдэнд татварын нэн таатай нөхцөлийг санал болгодог ажээ. Энэ бүс нутагт байгаа улсын Засгийн газрын зүгээс хатуу хяналт тавьдаг. Мөн компанийн захирал, хувьцаа эзэмшигч нарыг бүртгэдэг юм байна. Үүнд: Ирланд, Гибралтар, Мэн арал болон Хонконг ордог.

  3. Стандарт бус оффшор бүс.  Тэд төрийн бус, оффшор бүсээс ашиг олох сонирхолгүй компанид хөнгөлөлт үзүүлдэг. Шаардлага нь өндөр учир ажил хэрэгч түншүүдийн итгэлцлийг бэхжүүлдэг ач холбогдолтой. Эдгээр бүсэд ОХУ-ын Калининград муж багтдаг ажээ. 

Албан ёсны оффшор бүсийн нэгдсэн жагсаалт байдаггүй. Гэхдээ энэ бүсэд  Олон Улсын Валютын сан болон улс орнуудын төв банкнууд хяналт тавьж ажилладаг. 2000 оны сүүлээс “Их 20”-ийн түвшинд дэмжигдсэн оффшор бүстэй хамтын ажиллагаа өрнүүлэх чиг хандлагыг тодорхойлсон ажээ.

Ихэнх улс орнууд хуульдаа оффшорт бүрэн хориг тавиагүй байдаг. Оффшорын эсрэг хуулийнхан гол зорилго нь хуурамч гүйлгээнээс урьдчилан сэргийлэхэд, түүний тодорхой хяналт тавихад оршдог ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж