МАН: Зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжөөр мэдээлэл сонсчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

МАН: Зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжөөр мэдээлэл сонсчээ

Хуучирсан мэдээ: 2017.05.08-нд нийтлэгдсэн

МАН: Зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжөөр мэдээлэл сонсчээ

БНСУ-д хөдөлмөрийн гэ­рээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл өнөөдрөөс орон даяар эхэлж байна.

УИХ дахь Монгол ардын намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын талаарх мэдээллийг сонсчээ. УИХ, Засгийн газраас өнгөрсөн өвөл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг тус, тусдаа байгуулагдаж, ажилласан. Улмаар зургаан үндсэн асуудлын хүрээнд олон нийтийн төлөөллийг оролцуулсан зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан юм.

Зөвлөлдөх санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 700 гаруй төлөөлөгчид оролцож, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд байр сууриа илэрхийлж, судалгаа мөн өгсөн.

Энэхүү судалгаагаар

  1. УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах,

  2. Улс  төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх,

  3. Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх,

  4. Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах цаг нь болсон гэж үзсэн юм.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийг 1 удаа, 6 жилийн хугацаатай, УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгох гэсэн томъёоллыг зөвлөлдөх санал асуулгад оролцогчид дэмжих боломжгүй гэж үзсэн бол парламентын 2 танхимтай байх асуудлыг эхний шатанд дэмжсэн ч хоёр дахь шатанд дэмжээгүй юм.

Энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Зөвлөлдөх зөвлөлөөс анхдугаар санал асуулгын дүнд үндэслэн гаргасан зөвлөмжийг УИХ-д хүргэсэн.

Тэгвэл бүлэг мэдээлэл сонсчээ.

Гэхдээ бүлгээс албан ёсоор мэдээлэл хийсэнгүй.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.