Н.Энхбаяр нэр дэвших эрхтэй гэв

Хуучирсан мэдээ: 2017.05.12-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр нэр дэвших эрхтэй гэв

Монгол дуучин дэлхийн шилдэн баритон боллоо. Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Плачидо Домингоийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд нэгдүгээр байр эзэлжээ.

МАХН-ынхан “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү хуралд МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж, хуульч Ц.Монгол нар оролцлоо. Тэд Н.Энхбаяр нэр дэвшихэд хууль эрх зүйн ямар нэгэн саад, хүндрэлгүй болсон гэж мэдэгдэв.

МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар хэлэхдээ “Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хууль эрх зүйн ямар нэгэн саад, хүндрэлгүй болсон гэдгийг мэдэгдэж байна. Н.Энхбаяр даргыг улс төрийн шинж чанартай хилс хэрэгт холбогдуулж 2012 онд шүүхээс таслан шийдвэрлэх тогтоол гаргаж, шийтгэл оногдуулсан. Н.Энхбаярт оногдуулсан үндсэн нэмэлт ялыг 2009 оны 9 дүгээр сард батлагдсан Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон. Тиймээс ялтай байдал байхгүй. Энэ асуудлаар зарим ойлголцлын зөрүү явж ирсэн. 2016 онд Цагдаагийн байгууллагаас ялтай гэсэн тодорхойлолт гаргаж, сонгуульд оролцуулаагүй. Цагдаагийн байгууллагын тодорхойлолт хууль зүйн үндэслэлгүй болсон’ гэв

Хуульч Ц.МонголЦЕГ-аас лавлагаа гаргаж өгөхдөө ялтай гэсэн утгатай байсан нь илтэд хууль зөрчсөн, хууль бус үйлдэл.  Монгол Улсын Дээд шүүх, ХЗЯ-наас эрх зүйн баримт бичгийг нь гаргачихсан байхад цагдаагийн нэг ажилтан тийм үйлдэл гаргасан нь хууль бус” гэв.

МАХН-ынхан Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр сонгосон. Гэвч Сонгуулийн ерөнхий хороо бүртгэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Нэр дэвшүүлэх эсэх асуудал тавдугаар сарын 14-нд тодорхой болно.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж