МАХН-ын гишүүд жагсаал хийх эрх хүсэхээр болов

Хуучирсан мэдээ: 2017.05.14-нд нийтлэгдсэн

МАХН-ын гишүүд жагсаал хийх эрх хүсэхээр болов

Сомалийн дайчид АНУ-ын ерөнхийлөгчийн байгаа газрын тухай мэдээлэл өгсөн хүнд 10 тэмээ өгнө гэж амлав.

Засгийн газрын 11 дүгээр байр буюу Сонгуулийн ерөнхий хороо байрлаж буй байрнаас МАХН-ын гишүүд, дэмжигчид бүгд гарлаа.

Тус намын гишүүд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандаж, Тусгаар тогтнолын талбайд жагсаал зохион байгуулах эрх хүсэх аж.

Учир нь гишүүдийнх нь тайлбараар бол Сонгуулийн ерөнхий хороо өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцээд, МАХН-ын дарга Н.Энхбаярыг тус сонгуульд нэр дэвших боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ. Иймээс сонгуульд шударгаар өрсөлдөх боломжийг олгох ёстой гэж үзсэний үндсэн дээр жагсаал хийх шийдвэрт хүрч байгаа юм байна.

Мөн цаашлаад өлсгөлөн зарлана ч гэж хэлж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж