“Яг түүн шиг-2” шоунд хэрвээ “Олны таашаалд нийцсэн” гэж номинаци байдаг бол үзэгчид, шүүгчид эргэлзээгүй С.Гантогоог нэрлэх байсан биз. Ааш зан сайтай, даруу, зөв хүмүүжилтэй, хөдөлмөрч гээд олон арван магтаалыг харамгүй сонсож байгаа С.Гантогоо өчигдөр /2017.04.30/ “Боловсрол суваг” телевизээр цацагдсан шоуны тав дахь дугаарын ялагч болов.
Шоу эхэлсэн цагаас эмэгтэй дуучдыг чамбай сайн дуурайсаар ирсэн С.Гантогоо энэ удаад энэтхэг бүсгүйн дүрд хувирав.
Тэрбээр наяад оны хит кинонуудын нэг, Энэтхэгийн “Танцор диско” /Диско бүжигчин/ киноны алдарт “Жимми, Жимми, Жимми Ажа” дууг дуулсан.
1982 онд дэлгэцэнд гарсан Болливудын киноны дууг дуулсан эмэгтэйг Парвати Хан гэдэг.
С.Гантогоо тайзан дээр яг түүн шиг байж, бас үзэгчдийг цэнгүүлж чадсан гэх үнэлгээгээр энэ дугаарын ялагч болсон билээ.
Тэдний дуу, бүжгийг харьцуулж харцгаая.
С.ЦЭЛМЭГ