Топ-20 индекс 16070.61 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 583.62 нэгжээр буюу 3.8 хувиар өсчээ. Индексийн сагсад багтах АПУ /13.8 хувь/, Шивээ овоо /13.6 хувь/, Адуунчулуун /10.1 хувь/, Мах импекс /4.8 хувь/, Ремикон /4.2 хувь/, МЦХ /4.2 хувь/, Таван толгой /3.1 хувь/, Талх чихэр /2.4 хувь/, Дархан нэхий /0.3 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.
Зах зээлийн нийт үнэлгээ 58.4 тэрбум төгрөгөөр буюу 4.1 хувь өсч, нэг их наяд 471.3 тэрбум төгрөг болсон байна.
Ханш нь өссөн үнэт цаасны тоонд Тав /32 хувь/, Сор /31.7 хувь/, Мөнх үндэс /31.3 хувь/, ханш нь буурсан үнэт цаасны тоонд Ээрмэл /14.8 хувь/, Төмрийн завод /14.8 хувь/, Уран барилга /13.5 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Нийт 53 үнэт цаас арилжигдсанаас 32 үнэт цаасны ханш өсч, 12 үнэт цаасны ханш буурч, есөн үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /163.5 мянган ширхэг/, Гермес центр /110.5 мянган ширхэг/, Хөх ган /74.4 мянган ширхэг/ зэрэг ХК-ийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Шивээ овоо /58.8 сая төгрөг/, Багануур /50.8 сая төгрөг/, Могойн гол /39.0 сая төгрөг/ зэрэг ХК-ийн үнэт цаас арилжигдсан байна.