Хүнсний нэмэлтүүд допинг мөн үү?

Хуучирсан мэдээ: 2017.04.06-нд нийтлэгдсэн

Хүнсний нэмэлтүүд допинг мөн үү?

Transparency International байгууллага Европын 25 орны авлигын төвшинд судалгаа хийсэн байна.

Биеийн тамир, спортын газар /БТСГ/-аас Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдад зориулсан сургалтыг долоо хоног бүр зохион байгуулдаг. Өнгөрөгч долоо хоногт БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны албанаас “Допинг ба өнөөгийн байдал” сэдэв байсан юм. Сургалтыг САУЭША-ны дарга, Гавьяат эмч Ч.Насанбат удирдан явуулсан юм.

ДОПИНГИЙН СЭДВИЙГ ЯАГААД СОНГОХ БОЛОВ?

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дэргэдэх Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид гуравдугаар сарын 24-ний өдөр тангараг өргөсөн билээ.Эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох тамирчин, дасгалжуулагчдын тулгамдсан асуудал болсон допингийн мэдээллийг энэхүү сургалтаар өглөө. Цаашид шигшээ багийн албаас допингийн асуудалд анхаарч ажиллах аж. Учир нь “Рио 2016”олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон хүндийн өргөлтийн тамирчин Ө.Чагнаадоржоос допинг илэрсэн. Мөн 2017 оны эхээр тэшүүрийн тамирчин Г.Ууганбаатараас мельдониум /Meldonium/ илэрч, энэ асуудал дотоодын тэмцээнд гарч байгааг харуулсан. Тиймээс тус алба шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдыг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү сэдвийг сонгож, мэдээлэл өглөө.

ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНД АНХААРАЛ ХАНДУУЛЖ ЭХЭЛЖЭЭ

Олон улсын допингийн агентлаг эм, эмийн бодист анхаарал хандуулдаг байсан бол энэ хандлага өөрчлөгджээ. Жил бүр баталдаг эмийн ангилал дээр энэ жил 10 гаруй төрлийн бодис нэмэгдсэн байна. Өмнө нь 2-3 төрөл л нэмэгддэг байсан бол энэ жилээс эм гэлтгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн дээр анхаарал хандуулж эхэлжээ. Судалгаагаар хүнсний үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ чанар, хадгалалтаа сайжруулахын тулд допингийн төрлийн бодис ихээр нэмэгдүүлэх болсныг тогтоосон байна. “Дельта 2” гэдэг бодисыг энэ жил шинээр хориотой эмийн төрөлд оруулжээ. Мөн анаболик бодис /анаболикандрогеникстериодууд/ бүх цаг үед хориотой. Өмнө нь тодорхой хэмжээтэй хэрэглэхийг зөвшөөрдөг байсан бол шинэчилсэн дүрмээр энэ бүлгийн бодисыг эмчилгээний зориулалтаар ч хэрэглэхийг хоригложээ. Товчхондоо эм хэрэглэхгүй байх хэрэгтэйг зөвлөж байна. Мөн судсаар тариа хийхийг хоригложээ. Тамирчид 500 орчим грамм шингэн судсаар хийлгэдэг байжээ. Тэгвэл одоо зургаан цаг тутамд тухайн тамирчны судсаар 50мл шингэн л орох ёстой гэсэн тогтолцоо бий болжээ. Ингэхдээ зөвхөн эмнэлэгт хандсан үед л үүнийг хэрэгтэй ёстой бөгөөд энгийн үед судсаар тариа хийхийг хатуу хоригложээ.

2018 ОНООС ВИТАМИН В12-ЫГ ХОРИГЛОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Манай шигшээ багийн тамирчдаас “Рио 2016” олимпийн наадмын өмнө мельдониумтай нэг бус удаа холбогдож, тэмцээнд оролцох эрхээ хасуулахад хүрч байсан. Зүрх судасны үйл ажиллагааг эрчимжүүлж, дэмжих зорилготой энэ эмийг анх Латвийн эрдэмтэн нээжээ. Зарим үед сэтгэцийн өвчлөлд хэрэглэдэг. Гэхдээ одоо энэ эм, тариаг бүх цаг үед хориглов. Энэ бодис нарийвчилсан шинжилгээгээр зургаан сараас дээш хугацаагаар хүний биед эсийн уурагтай нэгдсэн хэлбэрээр хадгалагддаг болохыг тогтоожээ. Мөн допингийн агентлагаас элэгний эсийн үйл ажиллагааг сэргээх, эрчимжүүлэх төрлийн бодисыг хориглосон байна.2018 оноос витамин В12-ыг хориглох төлөвтэй байна. Үнэхээр хэрэглэх шаардлагатай бол эмчийн заавар, зөвлөгөөгөөр хэрэглэх хэрэгтэйг сануулав. Хориотой эм, эмийн бодис хэрэглэх нь ямар сөрөг нөлөөтэйг тамирчин, дасгалжуулагчдад зөвлөжээ. Тухайн тамирчнаас допинг илэрвэл 1-3 жилээр эрхийг нь хасдаг байсан. Тэгвэл нэг удаа илэрвэл багадаа дөрвөн жилээр эрхээ хасуулна. Хоёр дахь тохиолдол гарвал бүх насаар нь хориглох хандлагатай болжээ. Тиймээс цаашид допингийн эмийн төрлүүдийг сайтар анхаарахыг Спорт анагаах ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны төвөөс анхаарууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж