УИХ-ын дэгийн хуулийг хэлэлцэж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэгийн хуулийг хэлэлцэж чадсангүй

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан дууслаа. Чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж, улмаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн үүрэг болгосны дагуу УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, батлах ёстой байсан ч, хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Г.Батхүү дээрх боломжийг хангаж өгч чадсангүй. Уг нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 14.30 цагийн орчимд хуралдаж, УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргаад байсан юм.  Гэвч чуулганы хуралдаанд ердөө 15 хан гишүүн байв. Хуульд зааснаар асуудлыг хэлэлцэх шатанд дор хаяж 48 гишүүн байх ёстой. Тиймээс эл асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж