”Хүрхрээ” брэндээр овоглосон Дээд лиг нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2017.04.29-нд нийтлэгдсэн

”Хүрхрээ” брэндээр овоглосон Дээд лиг нээлтээ хийлээ

“Bee Gees” хамтлагийн дуучин Робин Гиббийг гэр бүлийнхэн, найз нөхөд нь өчигдөр эцсийн замд нь үджээ.

Улсын хэмжээнд зохиогдож буй спортын тэмцээн, уралдаануудаас хамгийн өндөр шагналын сантайд зүй ёсоор тооцогддог “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шинэ улирал эхэллээ.

“Хүрхрээ” үндэсний дээд лигийн шинэ улиралд өрсөлдөх 10 багийн 200 гаруй тоглогчид дунд 11 улсын 39 легионер бүртгэгдсэн нь өмнөх жилүүдийнхээс давсан үзүүлэлт болж байна. Түүнчлэн анхны жилдээ 100 сая төгрөгийн шагналын сантай зохиогдож байсан “Хүрхрээ үндэсний дээд лиг” өнгөрсөн хоёр улиралд 120 сая төгрөгийн шагналын сантай болсон нь МХБХ-ны тэмцээн уралдааныхаа шагналын санг нэмэгдүүлж байх бодлого юм. Үндэсний дээд лигийн ерөнхий спонсор Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш үндэсний тодотголтой ‘Алтан Жолоо’ групп, хүнсний манлай үйлдвэр ‘Арвайн үндэс’ компани дээд лигийн 100 сая төгрөгийн шагналыг олгох бол үлдсэн 20 сая төгрөгийг тасалбараас орсон орлогоос олж 4-10 байр эзэлсэн багуудад шагнал болгон өгнө.

‘Хүрхрээ’ лигийн нээлтийн үйл ажиллагааны нэгэн сонирхол татсан үйл явдал нь хөлбөмбөгийн ногоон талбайд монголын урлаг, спортын алдартнуудаас бүрдсэн “Цагаан барс”,”Хөх чононууд” багуудын тоглолт байлаа. Тоглолтын эхний гоолыг Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар оруулж 500.000 төгрөгийн эзэн боллоо. “Цагаан барсууд” багийн хоёр дахь гоолыг “Guys” хамтлагийн дуучин Д.Лхагва оруулснаар баг нь 2:0-ээр хожиж, таван сая төгрөгийн шагналыг гардан авлаа. Тус тоглолтыг үзсэн 1300 үзэгчийн тасалбараас олсон мянган төгрөг бүрийг МХБХ “Аутизмыг таниулах сарын аян”-д зориулж, нийгэмд тустай үйл хийснээс гадна Монголын охидын шигшээ багийн тоглогчид тус аяныг таниулах алхаанд оролцлоо. Тийнхүү бүтэн зургаан сарын турш үргэлжлэх “Хүрхрээ үндэсний дээд лиг” Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж