Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2017.05.12-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хэлэлцэж байна

“The Twilight” киноны од Роберт Паттинсоныг Их Британийн ирээдүйтэй залуу жүжигчдийн нэг гэдэг.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.

Төсөлд эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс баримт бичгийг танилцуулах, хүргүүлэхэд баримтлах журмыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг шүүх, прокурорт дуудан ирүүлэх ажиллагааг хэрхэн явуулах талаар нарийвчлан заасан байна.

Мөрдөгч гэрч, хохирогч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах зайлшгүй шаардлагатай бол прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэхээр,  мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол шүүх өөрийн санаачилгаар, эсхүл прокурорын хүсэлтийн дагуу албадан ирүүлэх тухай шийдвэр гаргахаар заажээ.

Мөн өмгөөлөгчийн явуулах үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлсэн байна. Тухайлбал,  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт  мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлт тавьж, урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргуулж болохоор тусгасан аж.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед өмгөөлөгчөөс гаргасан шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх санал, хүсэлтийг шүүх хангахаар тусгасан юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж