Ц.Нямдорж: Гүйцэтгэх ажиллагаа явуулахаас аргагүй хэргүүд бий

Хуучирсан мэдээ: 2017.05.12-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Гүйцэтгэх ажиллагаа явуулахаас аргагүй хэргүүд бий

Хятад жолоодлоготой сансрын хөлгийг энэ сард сансарт хөөргөхөөр төлөвлөж байна.

УИХ-аар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ уг хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж буй юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналын дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулах саналыг татаж байна” гэв.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Санал ирүүлсэн гээд татаад байж болохгүй.  Эрүүгийн байцаан шийтгэх хууль Монголын нөхцөлд тохирсон байх ёстой.  Гарч байгаа нийт хэргийн 51 хувь нь хулгай. Зохион байгуулалттай хулгай дийлдэхээ байсан.  

Зохион байгуулалттай малын хулгай дээр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй юм уу. Дийлдэхээ байчихсан хулгайч нар байдаг. Тэдэн дээр гүйцэтгэх ажиллагаа явуулахаас аргагүй.

Гүйцэтгэх ажил гэдэг юм хуульгүй байсан. 1997 онд анхны хууль батлагдаад прокурорын хагас хяналтад шилжүүлсэн. 

Сүүлийн үед улс төрийн зорилгоор гүйцэтгэх ажиллагаа явуулахаас айдаг болсон.

Төрийн эсрэг гэмт хэрэг, улсын нууц задруулсан хэрэг, зохион байгуулалттай гэмт хэрэг дээр энэ эрхээ хадгалж үлдэхгүй бол болохгүй. Хууль хяналтын байгууллагын гар хөлийг тайрч хаяад ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болох вий. Одоогийн тогтолцоо маш ойлгомжтой дэглэм байгаа гэсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд ажлын хэсгийн гишүүдэд хандан Ц.Нямдорж гишүүний хэлсэн зүйлийг хоёр дугаар хэлэлцүүлгийн үеэр анхаарах ёстой гэлээ.

УИХ-аар өчигдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү заалт бүртэй холбоотойгоор асуулт асууж, хариулт авсан бол өнөөдөр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн заалт бүртэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлж байна.

Тухайлбал, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх ёсгүй. Өөрөө сайн дураараа хэргээ хүлээвэл хурдан шийдвэрлэнэ гэж ямар заалт байдаг юм бэ. Энэ заалтыг ав. Үндсэн хуулийн эсрэг заалт” гэв.

Үүнд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Тулгасан юм байхгүй,  одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа” гэсэн хариулт өгсөн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж