“Улаанбаатар
хотын агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний талаар Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн
өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд , УИХ-ын
дарга, УИХ дахь намын бүлгийн ахлагч нар, холбогдох сайд нар оролцлоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол
Улсын хүн амын 40 гаруй хувь буюу 1,2 сая хүн амьдран суудаг нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ жилээс жилд нэмэгдэн өвлийн улиралд
гамшгийн хэмжээнд хүрч иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна.
Үндсэн хуулиар эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан ч энэхүү эрхийг
хангахад төвөг учирч байна. Миний өнөөдөр очсон айлд агаарын бохирдлын хэмжил
хийж үзэхэд байх хэвийн хэмжээнээс найм дахин их байна. 1952 оны Лондонгийн
бохирдлын хэмжээгээр үнэлгээ хийдэг. Түүнийг нь 1000 гэсэн тоогоор хэмждэг ба
гамшгийн хэмжээ гэж үздэг. Гэтэл Улаанбаатар хотод энэ тоо 1570 гэх хэмжээтэй
байна. Агаарын бохирдлын хүмүүст үзүүлж буй нөлөөллийг хувилж үвэл Монгол Улсын
иргэн бүр өдөрт 4,5 хайрцаг тамхи татсантай тэмцэх хэмжээгээр хордож байна.
Агаарын бохирдлын хэмжээ хүн амын хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байна. Гурван
хүүхэд тутмын нэг нь жингийн дутуудалтай төрж байна.
Иймд утаатай тэмцэхэд хөтөлбөр
батлаад өнгөрөх биш хариуцлагын тогтолцоог өндөрсгөсөн хууль мөрдөх хэрэгтэй.
2010 оны есдүгээр сараас хязгаарлалтын тодорхой бүст түүхий нүүрс нийлүүлэхийг
хориглоё. Түүнчлэн утаагүй айлын стандартыг гаргаж энэхүү шаардлагад нийцсэн
өрхүүдэд цахилгааны үнэнд нь дэмжлэг үзүүлье.
Улсын Их хурлын дэргэд Үндэсний
хороо байгуулья. Хариуцлагыг шат дарааллан хэрэгжүүлье” гэсэн байна.
Б.Мандах