Томчууд мөнгөнөөс, хүүхдүүд гутралаас…

Хуучирсан мэдээ: 2017.04.20-нд нийтлэгдсэн

Томчууд мөнгөнөөс, хүүхдүүд гутралаас…

Тавдугаар сард Нью-Йорк хотод дуудлагаар худалдаалагдсан үлэг гүрвэлийн олдворыг Монгол, АНУ-ын палентеологич эрдэмтэд Монголын говиос олдсоныг тогтоосон тухай LiveScience.com сайтад мэдээлжээ.

-10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлохыг завдсан гэдэг дэндүү хатуу тоо-

Сар тутам нэг хүүхэд Монголд хүн болж мэндэлсэн ховор хувь заяанаасаа татгалзаж, өөрийгөө егүүтгэж байна гэвэл та итгэх үү? Дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлолтын талаар бодож байсан, 10 хүүхэд тутмын нэг нь ийм оролдлого хийж байсан нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-өөс хийсэн сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаагаар илэрчээ. “Энэ нь  нийгмийн шалтгаантай сэтгэл гутрах эмгэгийн тархалт өндөр буйг харуулна” хэмээн НЭМҮТ-ийн захирал Б.Цогтбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгожээ. Харин цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаанд сүүлийн таван жилд өсвөр насны хүүхдүүд амиа хорлох болсныг дурджээ. Баримт дурдвал, 2012-2016 онд ерөнхий боловсролын сургуулийн 92 хүүхэд энэ болчимгүй үйлдлийг сонгож, хорвоог орхисон байна.

Баримт 1: 2017 он дөрөвдүгээр сар, Хан-Уул дүүрэг тавдугаар хороонд байрлах “Туул нэг” хотхоны барилгаас 12 дугаар ангийн сурагч хоёр охин “Нөхөрлөл мандтугай” хэмээн бичээд үсрэв.
Баримт 2: 2017 он  гуравдугаар сар, Завхан аймгийн Идэр суманд 50 нас шүргэж яваа эмэгтэй ажлаасаа халагдсандаа сэтгэлээр унаж, өөрийгөө шатаажээ.
Баримт 3: 2017 он нэгдүгээр сар, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх танхимд дээрэм, хулгайн хэрэгт буруутгагдаж, саатуулагдаад байсан И.Бархас гэх залуу “Надад амьд явах сонирхол алга. Би диваажинд очиж ээжтэйгээ уулзмаар байна” гээд хоолойгоо хэрчсэн юм.
Баримт 4: 2016 он нэгдүгээр сар, Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороонд байрлах орон сууцны дээврийн хонгилоос 15 настай хоёр охин энэ замыг зөв гэж сонгон хоолойгоо боомилсон байдаг.Тэд мөн л  орцны ханан дээр “Уучлаарай аав, ээж ээ” хэмээн бичсэн.
Баримт 5: 2013 долоодугаар сар, ОХУ-ын Эрхүү мужид монгол залуу “Надад Орос оронд гомдох шалтгаан байхгүй. Би гэр бүлдээ тусалж чадахгүй байна” гэж хэлээд барилга дээрээс үсэрчээ.
Баримт 6: 2013 он тавдугаар сар, хойд эцгийнхээ зодуур, дарамтаас айж 10 настай хүү өөрийгөө боомилов.
Баримт 7: 2013 онд 12 настай хүү өөрийн амьдралаасаа ичиж өөрийгөө егүүтгэсэн байдаг.

Цаашид өсвөр насны хүүхдүүдийн дунд сэтгэл гутралын өвчлөл, амиа хорлох оролдлого өсөх хандлагатай байгааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тодотгов. Тиймээс эцэг эхчүүд, ерөнхий боловсролын сургууль, Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар энэ асуудалд анхаарлаа хандуулж, хэн нэгнийг өөрийн гараараа амиа егүүтгэх замыг сонгохгүй байхад тусалъя.

ТОМЧУУД МӨНГӨНӨӨС БОЛЖ АМИА ХОРЛОДОГ УУ?

Харин томчууд буюу 35-аас дээш насныхан мөнгөнөөс болж амиа хорлолтыг сонгох тохиолдол цөөнгүй болжээ. Цагдаагийн байгууллагын судалгаагаар өнгөрсөн онд амиа хорлогчдын тоо 62-оор нэмэгдсэн.2017 он гарснаас хойш энэ нөхцөл байдал үүнээс дээрдээгүйг хуулийнхан онцлов. Тодруулбал,  2015 онд 144 хүн амиа хорлох оролдлого хийжээ. 2016 онд энэ тоо 206 болж 43.1 хувиар өссөн байна. 2017 он гарснаас хойш 178 хүн амиа хорлох оролдлого хийж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32.8 хувиар нэмэгджээ. Жилээс жилд өссөн энэ үзүүлэлт нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай шууд холбоотойг ч зарим сэтгэл судлаач тайлбарлаж байсан юм.

Өөрөөр хэлбэл, нийт амиа хорлолтын 60 гаруй хувийг 35-аас дээш насныхан эзэлсэн нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой гэдгийг бататгаж болох юм. Жишээлбэл, Завхан аймгийн Идэр суманд нэг хүн ажлаасаа халагдаж амиа егүүтгэсэн. Тэгвэл амиа хорлох оролдлогуудын 22 хувь нь 15-17 насныхан, 12 хувь нь 17-18 насны хүүхдүүд байна. Энэ нь 70 орчим хүүхэд амиа хорлох эрсдэлтэй алхам хийсэн гэсэн үг.

Сүүлийн хоёр жилд Монгол Улс нийгмийн хөгжлийн индексээрээ100 мянган хүн тутамд ногдох амиа хорлолтын тоогоороо дэлхийд 48-д жагсдаг болжээ. Энэ нь Монголд сэтгэлзүйч эрэлттэй байгааг илтгэж буй. Харин Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд жилд дунджаар амиа хорлохыг завдсан үйлдэл нь бүтэлгүйтсэн 100 гаруй хүн эмчилгээ хийлгэдэг гэнэ. Гэвч тэдний 10 хувь нь дахин ийм алхам хийхээр завддаг ажээ. Тэдэнд шаардлагатай байгаа хүн нь сэтгэлзүйч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж