АНУ-ын визний мэдүүлэгт ”Татгалзсан” хариу сонссон бол та яах ёстой вэ? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

АНУ-ын визний мэдүүлэгт ”Татгалзсан” хариу сонссон бол та яах ёстой вэ?

Хуучирсан мэдээ: 2017.04.24-нд нийтлэгдсэн

АНУ-ын визний мэдүүлэгт ”Татгалзсан” хариу сонссон бол та яах ёстой вэ?

УИХ-ын сонгуульд нэр дэвшин оролцож буй 11 нам, хоёр эвсэлд гадаадад байгаа монголчууд санал өгөх ажиллагаа үргэлжилж байна.

АНУ-ын Элчин сайдын яамны консулын албаны ажилтан виз мэдүүлж байгаа бүх хүмүүс өөрсдийгөө цагаач бус гэдгээ бүрэн гүйцэд батлах хүртэл тухайн хүнийг цагаач хэмээх нүдээр хардах үүрэгтэй байдаг. Энэ үүргийг нь АНУ-ын цагаачлалын хуулинд тодорхой зааж өгчээ.

АНУ-ын нутаг дэвгэрт саадгүйгээр нэвтрэхийн тулд та заавал тус улсаас буцаж гарна гэдгээ консулын албаны ажилтанд батлах шаардлагатай гэж Ustraveldocs бичжээ. Хэрвээ та консулын албаны ажилтанд итгэл үнэмшил төрүүлж чадахгүй бол тэд АНУ-ын цагаачлалын хуулийн 214(b) гэсэн заалтаар танд виз олгохгүй гэсэн үг юм.

АНУ-ЫН ЦАГААЧЛАЛЫН ХУУЛИЙН 214 (B) ЗААЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

“Гадаадын иргэн бүр АНУ-ын консулын албанд өөрийгөө цагаачлагч биш гэсэн баталгааг 100 хувь батлах хүртэл консулын албаны ажилтан таныг цагаач хэмээн хардах эрхтэй” гэж заасан байдаг.

АНУ-ын консулын албаны ажил маш хэцүү. Учир нь тэд богино хугацаанд танд виз олгох эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй. Тиймээс тэд ихэнх тохиолдолд ярилцлага болон таны бүрдүүлсэн бичиг баримтыг нягтлан үзэж, шийдвэрээ гаргадаг. Та АНУ-ын цагаачлалын хуулийн 101(a) (15) (B) болон 101 (a) (15) (F) гэсэн заалтын шаардлагыг хангах учиртай. Хэрвээ та дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд АНУ-ын консулын алба цагаачлалын хуулийн 214 (b) гэсэн заалтаар танд виз олгохгүй. Танд виз олгохгүй байх гол үндэслэл нь та эх орон руугаа заавал буцах болно гэдэг шалтгаанаа бүрэн гүйцэд, итгэл үнэмшилтэйгээр тайлбарлаагүй байна гэсэн үг.

ЭХ ОРОН РУУГАА ЗААВАЛ БУЦНА ГЭДГЭЭ ЯАЖ БАТЛАХ ВЭ?

Энэ тохиолдолд консулын албаны ажилтан таныг эх орондоо ажилтай, хувийн байр, гэр бүл, банкны данс, зээлтэй эсэхийг харгалзан үздэг ажээ. Хэрвээ энэ бүх шаардлага танд байдаг бол тэд таны үгэнд итгэх болно. Гэхдээ виз мэдүүлэгч бүрийн нөхцөл байдал өөр. Иймээс консулын албаныхан тухайн виз мэдүүлэгчийн мэргэжлийн, нийгмийн, соёлын зэрэг олон хүчин зүйлсийг нягтлан шалгадаг ажээ. Харин тодорхой ажил төрөлгүй, гэр бүлгүй, цуглуулсан хөрөнгөгүй залуучуудын хувьд ирээдүйн төлөвлөгөө, байнга оршин суух газар, гэр бүлийн төлөвлөгөөг нь харгалзан үздэг юм байна.

АНУ-ЫН КОНСУЛЫН АЛБА БАЙНГА 214(B) ЗААЛТААР ШАЛТАГ БАРИН ТАТГАЛЗСАН ХАРИУ ӨГДӨГ ҮҮ?

Үгүй. Консулын албаны ажилтан визний мэдүүлэг, түүнийг бөглөсөн байдлыг харгалзаж үздэг. Хэрвээ таны мэргэжлийн, санхүүгийн байдал өөрчлөгдөөгүй тохиолдолд дахин өргөдөл гаргаад нэмэргүй. Өөрөөр хэлбэл, АНУ-ын цагаачлалын хуулийн 214(b) заалт таныг өөрийн нөхцөл байдалдаа анхаарахыг сануулж буй хэрэг юм.

Хэрвээ виз мэдүүлэгч нь ярилцлагын шатандаа өөрийн санаагаа бүрэн илэрхийлж чадахгүй бол бичгээр мэдүүлэг өгөх боломжтой. Тэгсэн ч татгалзсан хариу сонсвол бүрдүүлсэн баримт бичгээ нягтлаад үзээрэй.

АНУ-ын визний мэдүүлэг дахин өгөхөөсөө өмнө доорх асуудлыг анхааралтай нягтлахад илүүдэхгүй. Үүнд:

1. Ярилцлагын үеэр та өөрийн нөхцөл байдлаа зөв тайлбарласан эсэх,

2. Консулын ажилтан таныг бүрдүүлсэн баримт бичгийг дутуу шалгасан эсэх,

3. Эх орон руугаа заавал буцах болно гэсэн үндэслэлд нэмэлт нотлох материал олсон эсэх.

КОНСУЛЫН АЛБАНЫ АЖИЛТАН ШИЙДВЭРЭЭ ДАХИН НЯГТЛАН ҮЗЭХЭД ХЭН НӨЛӨӨЛЖ БОЛОХ ВЭ?

АНУ-ын цагаачлалын хуулиар тус улсын элчин сайдын яамны консулын ажилтнууд виз олгосон эсвэл татгалзсан мэдүүлэг бүрт хариуцлага хүлээх үүрэгтэй. Учир нь тэд виз олгох эцсийн шийдвэрийг гаргадаг хүмүүс. Иймээс хууль ёсоор АНУ-ын төрийн департамент консулын ажилтны шийдвэрийг дахин нягтлах эрхтэй байдаг. Гэхдээ энэ эрх нь тодорхой хязгаартай. Иймээс та дахин визний мэдүүлэг өгөхдөө визний хугацаа дуусмагц АНУ-ын нутаг дэвсгэрийг орхин, эх орондоо эргэн ирэх болно гэдгээ батлах,  мөн итгэл үнэмшил төрүүлэхүйц баримтийг олох нь чухал юм.

ЭХ СУРВАЛЖ: FORUMDAILY.COM

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.