Исламын ертөнцийн Диана гүнж

Хуучирсан мэдээ: 2017.04.13-нд нийтлэгдсэн

Исламын ертөнцийн Диана гүнж

Гэвч харамсалтай нь хамтлагийн гишүүн Викториа Бекхэм бүх төлөвлөгөөг балласан байна.

БАГА БАЛЧИР РАНИЯ

‘Исламын ертөнцийн Диана’ гэгддэг Иорданы хатны төрөлх нэр нь Рания аль-Ясин. 1970 онд Кувейтийн Тулкарм гэх жижиг сууринд палестин гаралтай гэр бүлд мэндэлжээ. Ирээдүйн хатан хаан Кувейт хотын New English дунд сургуульд суралцаж, хожим Египетийн нийслэл Каир дахь Америкийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр зэрэг хамгаалсан байна.

Citibank-ийн нэгэн салбарт маркетингийн чиглэлээр хэсэгхэн хугацаанд ажиллаад, Рания Иорданы нийслэл Амманд очиж, Apple Computer компанид ажилд оржээ.

Иорданы хунтайж Абдулла, Рания нар 1993 оны хоёрдугаар сард сүй тавьжээ.

ЭХНЭР РАНИЯ

Рания ирээдүйн нөхөртэйгээ нэгэн оройн зоогийн үеэр танилцжээ. Хунтайж Абдуллагийн эгчийн зохион байгуулсан тэр үдэшлэгт Рания хамтран ажиллагсдын хамт очсон байж. Тэр үед Абдулла Иорданы хаан бус, харин хунтайж байв.

Иорданы хаан Абдулла хожим хэвлүүлсэн намтар номондоо “Бид оройн хоолны дараа бага сага яриа өрнүүлсэн. Биеэ явч яваа байдал, ухаалаг, ихэмсэг төрхөнд нь эрхгүй татагдсан. Зүрх сэтгэл минь бүхэлдээ алмайрч, дахиж энэ эмэгтэй заавал уулзах болно гэж бодсон” гэж бичсэн байдаг.

Тэд бие биедээ татагдан дурлаж, анх учирснаасаа хойш хэдхэн сарын дараа, 1993 оны хоёрдугаар сард сүй тавьснаа албан ёсоор зарлажээ. Удалгүй зургадугаар сард нь Рания, хунтайж Абдулла нар гэрлэв.

Вангийн гэр бүл өдгөө дөрвөн хүүхэдтэй гэнэ.

ХАТАН РАНИЯ

1999 оны хоёрдугаар сард Иорданы хаан Хуссейн бин Талал хорт хавдрын улмаас таалал төгсөв. Ингээд хунтайж Абдулла эцгийнхээ залгамж халааг авч, улсынхаа эзэн хаанаар өргөмжлөгджээ. Рания харин 1999 оны гуравдугаар сарын 22-нд Иорданы хатан болов. Хэрэв хаан Абдулла гэргийгээ албан ёсоор улсын хатан гэж зарлаагүй бол Рания гүнж хэвээр үлдэх байлаа.

ЭЭЖ РАНИЯ

Иорданы хаан Абдулла, хатан Рания нар дөрвөн хүүхэдтэй. Хунтайж Хуссейн, гүнж Иман болон Сальма, тэгээд бага хүү болох хунтайж Хашем.

Тэдний ууган хүү, угсаа залгамжлах хунтайж Хуссейн тэдний гэрлэлтээс хойш ердөө жилийн дараа төржээ. Харин бага хүү Хашем нь өдгөө 12 настай гэнэ.

Иорданы хатан Рания хүмүүнлэгийн үйлс, эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг нэгэн гэнэ.

ЭЭЖ РАНИЯ

Иорданы хаан Абдулла, хатан Рания нар дөрвөн хүүхэдтэй. Хунтайж Хуссейн, гүнж Иман болон Сальма, тэгээд бага хүү болох хунтайж Хашем.

Тэдний ууган хүү, угсаа залгамжлах хунтайж Хуссейн тэдний гэрлэлтээс хойш ердөө жилийн дараа төржээ. Харин бага хүү Хашем нь өдгөө 12 настай гэнэ.

Рания дэлхийн халуун цэг, дуулиант сэдвүүдийн хүрээнд ярилцдаг YouTube суваг хөтөлдөг.

ХҮМҮҮНЛЭГИЙН ЭЛЧ РАНИЯ

Иорданы хатан Рания зөвхөн гадна талаасаа төдийгүй дотоод сэтгэлийн хувьд ч гоо үзэсгэлэнтэй, уян хатан гэдэг. Хүмүүнлэгийн олон арван арга хэмжээнд оролцож, зүрх сэтгэлээ зориулдаг тэрбээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэж яваа нэгэн. Мөн боловсролын асуудалд онцгой анхаарч, хүүхэд бүр боловсрол эзэмших ёстойг үргэлж уриалдаг.

Мөн тэрбээр Ойрхи Дорнод болоод исламын шүтлэгтнүүдийн хувь заяа, ирээдүйн талаар яриа өрнүүлдэг YouTube сувагтай. Сошиал ертөнцөд идэвхтэй дуу хоолойгоо хүргэдэг тэрбээр зөвхөн Твиттерт 6,28 сая дагагчтай гэнэ. Харин Фейсбүүк дэх хуудас нь 11,2 сая like-тай болжээ. Хэзээнээс загварлаг, дэгжин түүний Инстаграм хуудас нь Иорданы хамгийн олон дагагчтай хаяг гэнэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж