“Сахиуст хангайн нууц” юу өгүүлдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2017.05.14-нд нийтлэгдсэн

“Сахиуст хангайн нууц” юу өгүүлдэг вэ?

Гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэд өнөөдөр саналаа өгч байгаа.

Яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзана хамгийн сүүлд “Сахиуст хангайн нууц” романаа уншигчдын гарт хүргээд байгаа. Номын дэлгүүрт тараагдаад удаагүй “Сахиуст хангайн нууц” ном хэдийнэ борлуулалтаараа тэргүүлж эхэлжээ.

“Сахиуст хангайн нууц” роман юуны тухай өгүүлэх вэ. Зохиолчийн шинэ романы тухай ярианаас товчлон хүргэе.

 

  • Бичих гэж олон жил бодож явсан. Эмээгийнхээ өмнө сэтгэлийн өр тавьсан ч гэмээр юм уу. Заавал бичих ёстой гэж өөртөө үүрэгдсэн зохиол.

  • Тэмдэглэж, ноороглосон зүйлсээ бэлэн болгочихоод, цэгцэлж бичихэд хоёр улирал зарцуулсан.

  • Романы гол дүр нь Баянхонгор аймгийн ятган хуурч Пүрэв гүн хэмээн алдаршсан Жонон бэйл Пүрэвжав. Пүрэв гүн  язгууртны сонгодог боловсролтой, хосгүй авьяаслаг хөгжимчин ноён байсан. Зэрэг буурсныхаа дараагаас нийслэлд суурьшиж, 1930 он хүртэл Судар бичгийн хүрээлэнд хятад, манж, түвд хэлний орчуулгын тасагт ажиллаж байгаад “Бөмбөгөр ногоон” театр байгуулагахад хөгжмийн багшаар очсон гэдэг.

  • Хуур, хуучир, лимбэний том мастер, ятгыг бол уйлуулдаг байсан билээ. Өнөө хэр ятгаар уртын дуу тоглодог хүн Пүрэв гүнээс өөр бараг гараагүй.

  • Гэхдээ “Сахиуст хангайн нууц” романд хөгжимчин гэдгийг голчлоогүй, түүний амьдралд тохиолдсон нэгэн золгүй хайр дурлалын сэдвийг үндсэн шугам болгож, тухайн цаг үеийн уур амьсгалтай холбон зохиомжилсон.

  • Пүрэв гүн ятга тоглоод сууж байхыг түүний эмээ харсан байдаг аж. Зохиолчийн эмээгийн ээж ноёны аягач байжээ. Тиймээс зохиол дунд түүний эмээ, өвөө, мөн ойрын хамаатан садан хүмүүс хэд хэд гардаг байна.

  • Романы хавтасны зургийг зохиолчийн охин зуржээ.

  • Хавтасны зургийг коллаж буюу гар доорхи сэтгүүлийн хайчилбар зураг мэтийг эвлүүлж зохиомжлоод, шинэ илэрхийлэл дүрсэлсэн нь үндэсний хэв маягтай мөртлөө орчин үеийн шийдэл болжээ.

  • Зохиолч Г.Аюурзана өмнө нь “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, ‘Шүгдэн’, ‘Цагаан Хар Улаан’, ‘Судасны чимээ’ зэрэг романууд хэвлүүлж байсан. “Гурамсан цадиг” нь “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд” хэмээх цуврал гурван романы нэгтгэсэн хувилбар юм.

  • Романыг ‘Интерном’, ‘Аз Хур’, ‘Мир’ номын дэлгүүрт худалдаалж байгаа.


САХИУСТ ХАНГАЙН НУУЦ

  • Ангилал: Монголын уран зохиол

  • Зохиогч: Аюурзана.Г

  • Хуудас: 250

  • Хэмжээ: А5

  • Хэвлэгдсэн он: 2017

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж