”Цөлийн сарнай” Асма Ассад

Хуучирсан мэдээ: 2017.05.04-нд нийтлэгдсэн

”Цөлийн сарнай” Асма Ассад

Өнгөрсөн баасан гаригаас эхлэн сонгуулийн саналын хуудсыг хэвлэж эхэлсэн байна.

Сирид үүсээд буй нөхцөл байдлын улмаас барууныхан тус улсын ерөнхийлөгч Башар Асадыг “Исламын улс” террорист бүлэглэлийг үндэслэгч, “дарангуйлагч” хэмээн цоллож, түүнийг огцрохыг шаардаж байгаа билээ. Энэ хурцадмал үед Сирийн тэргүүн хатагтай Асма “Манай гэр бүлд ганц л дарангуйлагч байдаг. Тэр нь би” хэмээн нөхрөө өмөөрсөн мэдэгдэл хийсэн юм. Найман жилийн хугацаанд хэвлэл мэдээллийнхнээс зугтаж явсан тэргүүн хатагтай гэнэт гарч ирж, Сирид үүсээд буй нөхцөл байдалд өөрийн үзэл бодлоо илэрхийлж, мэдэгдэл хийж байгаа нь “Асма гэж хэн бэ?”, “Дэлхийн хамгийн халуун цэг Сирийн тэргүүн хатагтай болсон бүсгүй хэрхэн амьдарч байгаа вэ?” гэх асуулт олон хүнийг анхаарлыг татаж байна. 

Түүнийг “Цөлийн сарнай” гэж нэрлэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Мөн тэр дэлхийн хамгийн загварлаг тэргүүн хатагтайгаар өргөмжлөгдсөн удаатай. Асма европ болон сирийн давхар иргэншилтэй тэргүүн хатагтай билээ.

Асма аль-Асад Сирийн чинээлэг гэр бүлээс гаралтай. Түүний эцэг зүрхний эмч Фаваз Ахрас, харин ээж нь Их Британид суугаа Сирийн элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга асан. Тэдний гэр бүл Их Британид амьдардаг байсан тул Асма тэнд төрж, боловсрол эзэмшжээ. Асма Лондонгийн их сургуулийн хааны коллежийг компьютерийн шинжлэх ухаан, францын уран зохиолыг судлаж байв. 

Сургуулиа төгсөөд залуу хатагтай Асма “Дойче Банк”-д ажилд орж, Европ болон Алс Дорнодын үйлчлүүлэгчдийг хариуцдаг байв. Удалгүй ажлаасаа гарч, Морган хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж эхэлжээ. Европчууд түүнийг Эмма гэж дууддаг байжээ.

Асма 2000 онд Башар Асадтай Лондонт танилцжээ. Тухайн үед Башар Асад Лондонд дадлага хийхээр ирсэн байв. Удалгүй Башар Асад Сирийн ерөнхийлөгчөөр сонгогдож, Асма банкны салбар дахь амжилтаа орхин,  Сирид ирсэн юм.

Тэдний гэрлэлтийг Сирийн ард түмэн жилийн дараа хэвлэл мэдээллээс мэдсэн гэдэг. Сирийн тэргүүн хатагтай болсон Асма дэлхийн загварын сэтгүүлийн нүүрийг чимэх болсон. Тэрбээр арабын ертөнцийн эмэгтэйчүүдийн уламжлалт хувцаслалтыг дагахаас илүүтэй европ хувцас өмсөхийг илүүд үздэг. Улмаар Асма Сирийн улс төрийн шинэ бэлэг тэмдэг, гэрэл зурагчдын хайртай модель нь болов.

2003 оноос эхлэн Башар Асад АНУ-ын үгийг дагахгүй байгаад америкчууд дургүйцлээ илэрхийлж, түүнд цохилт өгсөн.  Башар Асад цохилтыг даваад гарсан. Гэхдээ тэд дахин хариу цохилтоо шинэ тэргүүн хатагтайд өгөв. Энэ нь Асмагийн карьерыг улам өсгөсөн явдал байлаа.

Тухайн үед Асмаг Их Британийн тагнуулын МИ6 албанд ажиллаж байсан бөгөөд гүнж Диана болон Доди Аль-Файедгийн хөрөнгийг тагнадаг байсан. Мөн Диана гүнжийн ослыг зохион байгуулагчдын нэг хэмээн буруутгаж байсан нь амжилт олоогүй ажээ.

Башар Асадыг эсэргүүцэгчид Асмагийн цахим шууданг хакердаж, түүний худалдан авалтын талаарх мэдээллийг олж авав. Асма Критиана Лубутены загварын гутлыг шүтэн биширдэг бөгөөд ойролцоогоор 6000 ам.доллараар худалдан авдаг байв. Үүнийг дэлхийн зарим одод “хямдхан” хэмээн нэрлэдэг ажээ.

Америкийн сэтгүүлчид Асмаг дэлхийн хамгийн загварлаг тэргүүн хатагтай гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. 2011 онд Америкийн Vogue сэтгүүлийн сурвалжлагч Сирийн тэргүүн хатагтай талаар эерэг нийтлэл бичсэн нь түүний ажлаасаа халагдах нэг шалтгаан нь болов. Гэхдээ Сирийн Засгийн газар Vogue сэтгүүлийн 30 настай залуу сэтгүүлчид 5000 ам.доллар өгсөн юм. Хожим нь тэр сэтгүүлч “Тамын орны Тэргүүн хатагтай” гэсэн гарчигтай нийтлэлээ хэвлүүлжээ. Гэсэн ч энэ нь хүмүүс хоорондын хов жив болоод өнгөрсөн юм.

Тэрбээр буяны үйл ажиллагаа эрхэлж, ядуу буурай сиричүүдэд өглөг тарааж, хүүдүүдтэй хөл бөмбөг тоглох зэрэг ард түмэнтэйгээ ойр харьцдаг нь Барууныханы дургүйцлийг хүргэж, улмаар Асма Европын холбооны хориг арга хэмжээ авах шаардлагатай хүмүүсийн жагсаалтад багтжээ. Европын холбоо түүнийг Лондон руу явахыг нь хориглож, банк дахь хөрөнгийг нь царцааж, Европ иргэншлээсээ татгалзахын шаардсан юм.

Өнөөдөр Асма Башар хоёр гурван хүүхэдтэй – Хафез, Зейн болон Карим. Сирийн тэргүүн хатагтай гэр бүл, хойч үеийнхээ ирээдүйн төлөө санаа зовнидог тухайгаа нуугаагүй юм. Асмагийн эцэг эх нь одоог хүртэл охиноо Лондонд буцаад ирэхийг хүлээж суудаг гэнэ. Гэхдээ Асма 17 жилийн өмнө Дорнын ханхүү Асадын саналыг хүлээн зөвшөөрч, “тийм” гэсэн амлалт өгсөн билээ. Тэрбээр Сирийг орхиж явах талаар хэзээ ч бодож байгаагүй гэдгээ саяхан дэлхийн хэвлэл мэдээллийхэнд өгсөн ярицлагадаа дурджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж