Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар мөнгөн медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2017.05.08-нд нийтлэгдсэн

Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар мөнгөн медаль хүртэв

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн бороо орно.

Узбекстаны Ташкент хотноо сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 29 орны 200 гаруй боксчид өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор есөн боксчин тулалдсанаас дөрөв нь медалийн болзол хангаж, улмаар ирэх наймдугаар сард Германы Хамбург хотноо болох ДАШТ-ийг зорих эрхтэй болов. Ингээд медалийн болзол болон дэлхийн аваргад өрсөлдөх эрх авсан тамирчдын мэдээллийг хүргэе.

60 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртснээр дэлхийн аваргыг зорихоор болсон. Түүний хувьд мөнгөн медалийн төлөөх тулаанд дэлхийн аваргын хүрэл, залуучуудын олимпийн мөнгөн медальт Энэтхэгийн Шива Тапад 2:3-аар ялагдсан. Д.Отгондалай 2011 онд мөнгө, 2015 онд алт, 2017 онд хүрэл медаль хүртэж буй нь энэ.

Тэгвэл 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат залуучуудын дэлхийн аварга, Казахстаны Жусуповт дийлдэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 2007 онд мөнгө 2011, 2015, 2017 онуудад хүрэл медаль авснаар Азийн аваргын дөрөв дэх медалиа авч байна.

Б.Түвшинбат Азийн аваргаас дөрөв дэх медалиа зүүлээ. Харин 49 кг-ын финалд ОУХМ Г.Ган-Эрдэнэ Риогийн олимпийн аварга, Узбекстаны Хасанбой Дусматовд дийлдлээ.

49 кг-д Г.Ган-Эрдэнэ – МӨНГӨ, ДАШТ-д оролцох эрх

64 кг-ын аваргын төлөөх тулаанд Б.Чинзориг Узбекстаны Холдаров Ихболжонд дийлдлээ.

64 кг-д Б.Чинзориг – МӨНГӨ, ДАШТ-д оролцох эрх


АЗИЙН АВАРГАД ӨРСӨЛДСӨН МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ:

  • 49 кг-д Г.Ган-Эрдэнэ – МӨНГӨ, ДАШТ-д оролцох эрх
  • 52 кг-д М.Гандулам
  • 56 кг-д Б.Мишээлт
  • 60 кг-д Д.Отгондалай – ХҮРЭЛ, ДАШТ-д оролцох эрх
  • 64 кг-д Б.Чинзориг – МӨНГӨ, ДАШТ-д оролцох эрх
  • 69 кг-д Б.Түвшинбат – ХҮРЭЛ, ДАШТ-д оролцох эрх
  • 75 кг-д Ж.Отгонжаргал –
  • 91 кг-д С.Эрдэнэбаяр
  • +91 кг-д Ерболат нар тус тус өрсөлдлөө.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж