Дэлхийн тайзнаа алхаж буй монгол моделиуд | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Дэлхийн тайзнаа алхаж буй монгол моделиуд

Хуучирсан мэдээ: 2017.04.05-нд нийтлэгдсэн

Дэлхийн тайзнаа алхаж буй монгол моделиуд

Шинэхэн жиргээч би бээр жиргэж эхлээд яг 2 Сар боллоо.

IMG Models агентлагийн хөтөлбөрт хамрагдаж, дэлхийн загварын томоохон нийслэл Миланыг зорьсон Б.Ялгууны адилаар Ж.Энэрэл, Э.Тэтгэн гээд Монголын залуу моделиуд дэлхийн тавцанд алхаж байна.


Б.ЯЛГУУН

  • Нас: 21

  • Өндөр: 177 см

  • Биеийн харьцаа: 82-60-86

  • Нүдний өнгө: Бор

  • Үсний өнгө: Хүрэн

2014 онд Сингапурын “3mmodels”-той гэрээ байгуулж, Азийн зах зээлд хэдийн хөл тавьсан Б.Ялгуун Сингапураас гадна Япон, Тайланд, Хонгконг, Малайз гээд тивийн томоохон загварын тайзнаа алхаж байсан юм. Харин энэ улиралд тэрбээр Миланы загварын долоо хоногт оролцож, Италийн Stella Jean, Гүржийн Situationist брэндийн загваруудыг амилуулав. Мөн Б.Ялгуун Marco de Vincenzo-гийн шинэ коллекцийн каталогийн зураг авалтад оролцсоныг Buro247 онцолж байлаа.


 

Ж.ЭНЭРЭЛ

  • Нас: 22

  • Өндөр: 181 см

  • Биеийн харьцаа: 84-61-91

Нью-Йоркийн “Muse” агентлагт харьяалагддаг Ж.Энэрэл загварын ертөнцөд хөл тавиад найман жил болжээ. Энэ хугацаанд дотоодын томоохон брэндийн нүүр царай болж, гадны олон сэтгүүлийн нүүрийг чимж байв. Нью-Йорк, Милан, Лондон, Парис гээд дэлхийн хамгийн том загварын долоо хоногуудад оролцсон, дэлхийн загварын зах зээлд хамгийн амжилттай яваа монгол модель юм. Энэ улиралд тэрбээр Миланы загварын долоо хоногт Италийн Kristina Ti-гийн тайзнаа алхаж, залгуулаад Парис, Португалийн долоо хоногт оролцоод саяхан эх орондоо иржээ.


Э.ТЭТГЭН

  • Нас: 23

  • Өндөр: 179,5 см

ESteem CREW Models агентлагийн гэрээт загвар өмсөгч Э.Тэтгэн Сөүлийн загварын долоо хоногт алхлаа. Өнгөрсөн долоо хоногт болсон шоунд тэрбээр Kye, Bourie, Jainsong гэх гурван брэндийн шоунд оролцжээ. Өмнөд Солонгост гадаад худалдааны чиглэлээр суралцдаг тэрбээр 2016 оны намар ESteem агентлагтай гэрээ байгуулж, тун удалгүй өнгөрсөн намар болон Сөүлийн загварын долоо хоногт анх удаа алхсан юм.

 

С.ЦЭЛМЭГ

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2017-04-05 202.9.40.207

yamar muuxai nernuud ogdog bolson yum be