Эмнэлэгт гарч буй хулгайгаас сэргийлэхийг сануулав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Эмнэлэгт гарч буй хулгайгаас сэргийлэхийг сануулав

Хуучирсан мэдээ: 2017.05.01-нд нийтлэгдсэн

Эмнэлэгт гарч буй хулгайгаас сэргийлэхийг сануулав

Өмнөд Африкын Зааны ясан эрэг улсад Нигер улсаас ирсэн энхийг сахиулагч долоон цэрэг өнгөрсөн баасан гаригт амиа алджээ.

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг төрийн болон төрийн бус эмнэлгийн байгууллагуудад Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн дагуу албан мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.

Албан мэдэгдлийн хүрээнд өнгөрсөн баасан гаригт /2017.04.28/ Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан, албан хаагч нарт тус цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Баянгол дүүргийн хяналтын прокурор М.Ням-Очир нар халаасны хулгайн гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг таниулах, эмч нарын гэмт хэрэгт холбогдохгүй байх талаарх эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх сэдвээр сургалт орсон байна.

Сургалтад тус эмнэлгийн нийт 50 орчим эмч, ажилтан, алба хаагч нар хамрагдаж, санал солилцлоо. Тус хэлтсээс гуравдугаар сард тус сургалтыг Шастины нэрэмжит Улсын Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт зохион байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус эмнэлэгтэй хамтран ажилласны үр дүнд халаасны хулгайн гэмт хэргийн гаралтыг 70 орчим хувиар бууруулсан үр дүн гарсан юм.

2016 онд дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд эмнэлгийн байгууллагад үйлдэгдэж бүртгэгдсэн халаасны хулгайн гэмт хэргийн гомдол, мэдээлэл нийт 175 бүртгэгдсэн байна.

Энэ төрлийн гэмт хэргийн гаралт мөн оны өмнөх үетэй харьцуулбал 18,6 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 53 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 3,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Цаашид тус цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь цагдаагийн байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа төрийн болон төрийн бус эмнэлгийн байгууллагуудтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол хамтран ажиллаж, халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэдийг татан оролцуулах, гэмт хэргийн гаралтыг бууруулах талаар иргэд, аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллах юм.

Т.МӨНХ

"Болор дуран"-аар шалгав.