Шар, эвсэл улбар туяатай нарын шил эргэн ирлээ. 70-аад оны загварын салшгүй нэгэн элемент байсан шар шилийг Louis Vuitton, Chanel, Prada, Gucci гээд томоохон загварын орднуудын 2017оны шоунаас ч харж болно.
Нүүрний тань хэлбэрээс хамаараад шилний загвар ямар ч байх боломжтой. Гол нь шар туяаны бууралттай шил энэ зуны таны гоёо байх болно.