47 жолооч согтуугаар машин барьжээ

Хуучирсан мэдээ: 2017.05.11-нд нийтлэгдсэн

47 жолооч согтуугаар машин барьжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаанд боловсролын хяналтын хууль тогтоомжийн хэрэгжилтийн шалгалтанд 206 байгууллагыг хамруулан хийжээ.

Замын цагдаагийн албаны ЖШУХ-т өчигдөр /2017.05.10/ нийт 388 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 307 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас зургаан хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Явган зорчигч мөргөсөн гурав, мөргөлдсөн есөн осол бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд нэг хүүхэд өртжээ.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж чаджээ.

Тухайлбал:

Баянзүрх дүүргийн нутаг Амгалангийн төмөр замын гарамын замд S.Legacy маркийн автомашины жолооч Ж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Specio маркийн автомашинтай мөргөлдөж жолооч жолооч, зорчигч нарын хоёр хүн гэмтсэн хэргийг шалгаж байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед автомашин жолоодох нь жолооч хурд хэтрүүлэх, гэрэл дохио болон өөдөөс ирэх саадыг анзаарахгүй, зогсоох арга хэмжээ авч чадахгүй, анхаарал төвлөрөхгүй байх зэргээр өөрийгөө хянах чадварт муугаар нөлөөлж ноцтой зам тээврийн осол гарах үндэс болдог байна.

Иймд жолооч та архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг Замын цагдаагийн газраас сануулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж