Төгсөгчдөөс мөнгө хураахгүй байхыг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2017.05.10-нд нийтлэгдсэн

Төгсөгчдөөс мөнгө хураахгүй байхыг зөвлөв

Steve Wozniak болон Steve Jobs нарын 1976 онд зохион бүтээсэн анхны Apple компьютер Sotheby-ийн дуудлага худалдаанд өндөр үнээр зарагдлаа.

Нийслэлийн Цагдаагийн газраас Нийслэлийн Боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоотой хамтран их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын 2016-2017 оны хичээлийн жилийн эрдмийн баярыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх тухай мэдээлэл хийлээ.

Нийслэлийн боловсролын газраас ‘Эрдмийн баяр’-ыг тэмдэглэхдээ хүүхдүүд сурсан мэдсэн зүйлээ эцэг эхчүүддээ тайлагнах, тэргүүний сурагчдыг алдаршуулах талаар анхаарч ажиллах тухай зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн байна.

НБГ-ын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул ‘Эрдмийн баярыг тохиолдуулан сурагчдаас мөнгө хураах тохиолдол их байдаг. Үүнийг болиоч гэсэн чиглэлийг сургуулиудад өгч байгаа” гэв.

Оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Төгсөлт” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэл хотын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. ‘Төгсөлт’ нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлд 28 их дээд сургууль, 35 Ерөнхий Боловсролын Сургууль ‘Эрдмийн баяр’-ын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлжээ.

Үүнээс гадна цагдаагийн байгууллагаас төгсөх ангийн сурагчид оюунуудыг ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх зөвлөмж гаргасан байна. Хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газрууд сурагчдад согтууруулах ундаа худалдаалахгүй байхыг зөвлөжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж