Эрхүү мужийн түймэр бүтэн тосгоныг нөмөрчээ

Хуучирсан мэдээ: 2017.05.01-нд нийтлэгдсэн

Эрхүү мужийн түймэр бүтэн тосгоныг нөмөрчээ

Өнгөрөгч баасан гаригийн шөнө цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 36 үйлдэл бүртгэгдсэн байна.

Байгаль нуурын бүс нутаг орчимд ойн түймэр гарч, улмаар түймэр нэг хоногийн дотор зургаа дахин их газар нутгийг хамарчээ. ОХУ-ын Байгаль орчны яамнаас дөрөвдүгээр сарын 29-ны өглөө тус бүс нутагт ойролцоогоор мянган га газар шатсан тухай мэдээлжээ. Ойн түймрийн улмаас Эрхүү болно Буриадын бүс нутагт арав гаруй байшин, сургууль, цэцэрлэг шатсан байна. Хүчтэй салхины улмаас ойн түймэр Бубновка тосгоныг бүхэлд нь хамарчээ. Улмаар тус тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлж, түр орогнох газар байрлуулсан байна. Мөн 500 орчим хүн гэр оронгүй болжээ.

Одоогоор байдлаар гал түймрийн унтрааж, тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эрхүү мужийн цагдаагийн газрын мэдээлж буйгаар гал тавьсан хүнийг олсон гэнэ. Гэмт этгээд нь хог шатаах гэж байгаад гал алдсан байв. Тухайн үед салхи 40 метр секунд хүчтэй салхиж байсан нь гал алдахад хүргэсэн гэж мэдүүлжээ.

Хоёр аймгийн дөрвөн сум түймэртэй байна

Манай улсын хувьд ч ой хээрийн түймэр гарсаар байна. Өнгөрсөн шөнийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Шар жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарчээ. Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр гарсан түймрийг хараахан унтрааж амжаагүй бөгөөд Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 52 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн багийн “Хавчуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км-т/ ой, хээрийн түймэр дөрөвдүгээр сарын 28-ны өдөр гарчээ. Түймрийг унтраахаар Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 59 албан хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 74 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж ням гаригийн 07:00 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Ар-Бэрх“ гэдэг газарт гарсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, орон нутгийн 86 хүн, нийт 109 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өчигдөр үдэш цурамд оруулсан байна. Тус аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн “Ногоон нуруу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 27 иргэн, нийт 39 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа ажээ.

Э.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж