Чили улсад газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Чили улсад газар хөдлөв

Өнөөдөр өглөө УБ-ын цагаар 15 цагийн орчимд Чили улсад Рихтерийн шаталбараар 8.8 баллын хүчтэй газар хөдөлж одоогоор 78 хүний амийг авч одсон байна. Мөн хүчтэй газар хөдлөлийн улмаас амь үрэгдсэн хүний тоо цаашид өсөх байдалтай байгаа гэнэ.  Энэхүү газар хөдлөлт Чилийн нийслэл Сантьяго хотоос 300 гаран км зайтай болсон ч тус хотын барилгууд газрын чичиргээнд 10-30 секундын хугацаатай доргин хөдөлж байжээ. Чилийн нийслэлд цахилгаан болон харилцаа холбоо тасалдаж ФМ радио станцууд болон цахим холбооны сүлжээнүүд одоо болтол ажиллах боломжгүй болсон байна. Газар хөдлөлийн төвөөс мэдээлснээр бол газар хөдлөлийн үүсвэр болсон чичирхийлэл нь газрын хөрснөөс доош 35 км гүнд  байсан байна. Энэ хүчтэй газар хөдлөлийн улмаас үүсэх далайн давалгаа Австрали, Шинэ Зеланд,Гавай, Төв Америк, Номхон далайн арлуудад сүйтгэл авчирч болохыг анхааруулаад байгаа юм. Зарим эх сурвалжууд газар хөдлөлөөс үүссэн энэ давалгаа манай хойд хөрш Орост ч хүрч болзошгүй байгааг мэдээлж байна. Чили улсын хувьд сүүлийн 50 жилд үзээгүй хүчтэй газар хөдлөлт байсныг эх сурвалжуул мэдээлж байгаа юм. Ийм хүчтэй газар хөдлөлийн бараан жагсаалтыг Би би си гаргасан байна. Үүнд:

–         2010 оны 1-р сар, Гайтид 7 баллын газар хөдлөлт болж 230 мянган хүний аминд хүрсэн

–         2004 оны 12-р сард Индонезид 9,2 баллын газар хөдлөлт болж 250 мянган хүний аминд хүрсэн

–         1964 оны 3-р сард АНУ-ын Аляскад 9,2 баллын газар хөдлөлт болж 128 хүн амь үрэгджээ.

–         1960 оны 5-р сард Чили улсад 9,5 баллын газар хөдлөлт болж 1655 хүн үрэгджээ. Энэ газар хөдлөлийн улмаас үүссэн далайн давалгаа Гавай болон Япон улсыг нэрвэсэн байна.

–         1952 оны 11-о сард Оросын Камчаткад 9,0 баллыг баллын газар хөдлөлт болж байжээ.

 

                                                                                                М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж