Концессээр эрчим хүчний 12 объект барина

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Концессээр эрчим хүчний 12 объект барина

Эрчим хүчний салбар өнгөрсөн онд хийсэн ажлаа өчигдөр болсон бизнес эрхлэгчдийн уулзалтын үеэр товч танилцуулсан юм.

Өнгөрсөн жил Концессын тухай хууль, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгүүдийг баталсан билээ. Үүний дагуу эрчим хүчний салбарын нэр бүхий 12 обьектийг төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр барьж байгуулах болсон байна. Мөн Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын ЦДАШ, дэд станцын зураг төсөл, барилга, угсралтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулан гэрээ байгуулсан ба зураг төсөл гүйцэтгэхээр ажиллаж байна.

Түүнчлэн говийн бүсийн ашигт малтмал, аж үйлдвэрийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах  ажлыг хийлгэж байгаа гэнэ.

Өмнөд говийн бүсийн эрчим хүчний хангамжийг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлж, түүний дотор “Тавантолгойн цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд,

—    Тавантолгойн Ухаа худгийн коксжих нүүрсний уурхайг түшиглүүлэн барих 18+50 МВт хүчин чадалтай ДЦС-ын төслийг “M-Си-Эс интернейшнл” ХХК хэрэгжүүлж, угсралтын ажил 70 хувьтай явагдаж байна.

—    Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн барих 2*300МВт-ын хүчин чадалтай ДЦС-ын ТЭЗҮ-ийг боловсруулан баталсан.

—    Эрчим хүчний газарт ТЭЗҮ-ийг шинэчлэн тодотгох, тендерийн бичиг баримтын төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж