Монгол Улсад тэртээ 100 жилийн өмнө байгуулагдаж байсан анхны таван яамны нэг бол Сангийн яам. Өдгөө 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй тус яамны сайд, дэд сайд болон бусад газар, хэлтсийн дарга нар өнөөдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад бүх телевиз болон өдөр тутмын сонины эдийн засгийн чиглэлээр бичдэг сэтгүүлч сурвалжлагч нар ирсэн юм.
Уулзалтын нээлтийн үгийг Сангийн сайд С.Баярцогт болон дэд сайд Ч.Ганхуяг хэлсэн ба тэдний араас Төрийн нарийн бичгийн дарга болон бусад газрын дарга нар илтгэл тавьж өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнав. Мөн цаашид хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй нягт холбоотой ажиллаж иргэдэд зөв мэдээлэл хүргэхэд дөрөв дэh засаглалыг түшиж ажиллана хэмээн сайд С.Баярцогт энэ үеэр хэлсэн юм.
Б.СҮРЭН