Хуурамч архи ихэсч байгааг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Хуурамч архи ихэсч байгааг анхааруулав

Сар шинийн баяр дөхсөн энэ үеэр  зах, дэлгүүрээс иргэд хуурамч архи худалдан авч хохирсон хэрэг цөөнгүй гардаг байна. Уг хэргээс урдьчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллага  болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүнсний зах дэлгүүрүүдэд хяналт тавьж ажиллаж эхэлсэн байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны ажилтан дэслэгч  Н.Төгжаргалаас тодрууллаа.

-Хуурамч архи худалдаалах хэрэг баярын үеэр цөөнгүй гардаг. Үүнд цагдаагийн газраас хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Иргэд баярын бэлтгэл ажлын хүрээнд “Нарантуул”, “Барс” зэрэг бөөний   захаас их хэмжээний бараа татдаг. Энэ үеэр худалдан авагчид стандартын шаардлага хангаагүй архи худалдан авч хохирох тохиолдол цөөнгүй гарч байсан. Энэ хууль бус үйлдэлд цагдаагийн албан хаагчид хяналт тавьж ажиллаж эхэлсэн. Тухайлбал, ахуйн хүрээнд бэлтгэсэн он сар, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, нэр хаяггүй  архи худалдаалах тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс иргэд архи худалдан авахдаа стандартын архи мөн эсэхийг сайтар шалгаж авах хэрэгтэй.

– Ямар төрлийн архийг хуурамчаар үйлдэж байна вэ?

-Хуурамчаар үйлдвэрлэгдэж байгаа архийг нэг бүрчлэн нэр зааж хэлэх боломжгүй. Өнгөрсөн жилийн хувьд 3000-15000 мянган төгрөг хүртэл үнэтэй   “Алтантүрүү”, “Ерөөл”,  зэрэг архи  хуурамчаар үйлдвэрлэж борлуулж байсан тохиолдлыг цагдаагийн ажилтнууд илрүүлж байсан. Ер нь архи худалдан авахад нийслэлийн иргэдийн хувьд харьцангүй мэдээлэл сайтай байдаг. Харин орон нутгийн иргэд стандартын  архи мөн эсэхийг танихгүй хуурамч архи худалдан авдаг. Тиймээс иргэд баярын үеэр нэр хаяг, он сар нь тодорхойгүй архи худалдан авахгүй байхыг Цагдаагийн газраас сэрэмжлүүж байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж