Бирмийн Засгийн газар эдийн засгийнхаа хэлбэрийг өөрчлөхөөр зэхэж байгаа бололтой. Орон нутгийн телевизийн мэдээлснээр Засгийн газраас төрийн өмчит бүх компанийн 90 хувийг нь хувьчлах болсон аж. Хэрэв энэ нь үнэн болон тус улсын бодлогын хувьд асар том өөрчлөлт болох юм. Бирм улс саяхан 20 жилийн дараа анх удаагаа сонгууль хийсэн билээ.
Компаниудын төрийн эзэмшлээр Бирм улс Хойд Солонгосын дараа орохуйц байдаг юм. Харин хамгийн сүүлийн хувьчлалын талаарх баталгаатай мэдээлэл гараагүй байгаа аж. Учир нь Засгийн газар Барнууны орнуудтай маш ховорхон холбоо тогтоодог юм. Ямартай ч эр сурвалжаас харахад Засгийн газрын албан тушаалтан байсан иргэн болон түүний гэр бүл, найз нөхөд нь хямд хүнээр хувьчлалд орох компаниудыг худалдан авах бололтой.
Э.Очирт