Хүйтний эрч чангарч байгааг далимдуулан малын хулгайч нар Говь-Алтай, Завхан аймгийн нутгийн зааг нутаг болох тус аймгийн Дэлгэр сумын Баян нуруу гэдэг газар бэлчиж байсан азарга адуу гэнэт алга болжээ.
Уг азарга адууг Завхан аймгийн Шилүүстэй сумын иргэн Д.Батбаяр, Алдархаан сумын иргэн Д.Содномдорж, Д.Баянмөнх нар хулгайлан авч Завхан аймгийн төвд оруулан махлах гэж байгаад газар дээрээ баригджээ. Энэ хэргийг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Лхагвасүрэн илрүүлсэн байна.