АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Сара Пэлиний и-мэйлийг хакердсан этгээдэд зохих ялыг оноожээ. 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хатагтай Пэлиний и-мэйльд хууль бусаар нэвтэрсэн хэрэгт 23 настай Дэвид Кернелийг сэжиглэж, өнгөрсөн жил баривчилсан бөгөөд 2011 оны нэгдүгээр сарын 10-наас эхлэн Кентаки мужийн Эшландын холбооны засан хүмүүжүүлэх төвд 1 жилийн хугацаатай хорих ял оноосон ч, шүүгчид дахин хэлэлцэж, Теннеси мужийн Ноксвил руу буюу Кернелийн гэрээс 450 км зайд байрлах жирийн дэглэмтэй хорих ангируу түүнийг шилжүүлэх шийд гаргажээ. Кернелийн эцэг нь Теннеси мужийн Ардчилсан намын гишүүн, улс төрч юм. Мөрдлөгийн явцад гэмт хэрэгтэн хатагтай Пэлиний шуудангийн хайрцганд нууц нэр ашиглаж хэрхэн нэвтэрсэн тухайгаа болон түүний и-мэйлийг олон нийтэд цацсан шалтгаанаа хэлсэн байна.
Б.Энхцэцэг