Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Wikipedia 10 нас хүрнэ

Нэгдүгээр сарын 15-нд 10 нас хүрэх Wikipedia онлайн нэвтэрхий толь нь дэлхийн тавдахь хамгийн алдартай сайт юм. Одоогоор 400 сая орчим хэрэглэгчтэй Wikipedia 2015 он гэхэд хэрэглэгчийнхээ тоог 1 тэрбум хүргэх зорилт тавин ажиллаж байна. Гэхдээ хэрэглэгчид нь өсөхийн сацуу тус сайтад тавигдах шаардлага ч нэмэгдэж байна.

Засварлан, сайжруулах боломжтой онлайн, үнэгүй нэвтэрхий толь гэдгээрээ олонд танигдсан Wikipedia-д шинэ мэдээлэл оруулахад хэтэрхий төвөгтэй байдаг тухай олон хүмүүс гомдол мэдүүлжээ. Шинэлэг, чухал мэдээллийг цаг алдалгүй уг сайтад нэмж оруулахыг хүссэн хүмүүс засварлах гэсэн товчийг дарахад Wiki-ийн өгүүлбэр зүйн заавар гарч ирдэг байна. Хүмүүс энэхүү журмыг хараад өөрсдийн зөв бичих дүрмэндээ эргэлзэж, сайтын журмыг зөрчихгүй байх үүднээс мэдээллээ оруулахаа больдог ажээ. Тиймээс Wikipedia энэхүү хүндрэлтэй журмаа шинэчлэн сайжруулах хэрэгтэй байгаа тухай тус сайтыг үүсгэн байгуулагч Жимми Уэльс мэдэгдсэн байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж