Тус төрийн бус байгууллагын зүгээс манай улсын уул уурхай, дэд бүтэц, байгаль экологи гээд аль ч салбарт хүний амьд явах эрх зөрчигдөж байна хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн бөгөөд хариуцлага төр, хариуцлага дарга нараас болж нийгэм гамшгийн байдалд хүрээд байгааг энэ үеэр онцолж байлаа. Тиймээс хүний амьд явах эрхийг баталгаажуулах, үүний хүрээнд Амьд явах эрхийг хамгаалах өдөртэй болохыг уриалахаар шийджээ. Нийслэлийн утаанаас болж цөөнгүй хүн амьсгалын замын элдэв өвчнөөр өвчлөх болсон хийгээд зам тээврийн ослоос болж олон хүн амь насаа алдаж байгаатай залуучууд өөрсдөө эхэлж тэмцэх хэрэгтэйг сануулсан юм. Үүний тулд “Эерэг өөрчлөлтийг бүтээцгээе” аяныг өрнүүлж байгаа ажээ. Энэхүү аянд залуу хүн болгон нэгдэхийг уриалсан энэхүү хэвлэлийн хуралд “Эмнести интернейшнл”, “Амьд явах эрхийг хамгаалах үндэсний холбоо”-ныхон оролцсон юм.
Амьд явах эрхийн өдөртэй болохыг уриалав
Монголын JCI байгууллагаас “Амьд явах эрхийг хамгаалах өдөр”-тэй болохыг уриаллаа. Тэд энэ урилгынхаа талаар өнөөдөр “Монгол ньюс” төвд мэдээлэл хийсэн юм.
Ж.ГЭГЭЭ