Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлээс уул уурхайн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хүргүүлсэн байна. Уул уурхайн салбар нь ажиллагсдын тоогоор тэргүүлдэг төдийгүй нэмүү өртгийг эх орондоо үйлдвэрлэж, баялгийг бүтээдэг учир өнөөгийн мөрдөж буй 108 мянган төгрөгийн цалингийн доод хэмжээ нь дэндүү чамлалттай үзүүлэлт гэж үзжээ. Яамд уг саналыг хүлээн авч, судалгаа шинжилгээ хийхээр болсон байна. Уул уурхайн үйлдвэрчний эвлэлээс тус салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэе гэсэн саналыг дэвшүүлэн тавьжээ. Ямартай ч энэ сард багтаан хариу өгнө гэдэгт итгэлтэй байгаа юм байна.
Д.Цээнэ