Талибан охидын боловсролыг хүлээн зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Талибан охидын боловсролыг хүлээн зөвшөөрөв

Талибан Афганистанд охидод боловсрол олгох явдлыг эсэргүүцэхээ больжээ. Энэ талаар Их Британийн “Times Educational Supplement”-д Фарук Вардак хэлжээ. Өмнө нь Афганистанд Талибын захиргааны доор охидыг ажиллах болон боловсрол эзэмшихийг зөвшөөрдөггүй байсан юм.

“Талибын бодлого боловсруулагчдын зүгээс одоо боловсролыг хорихгүй бөгөөд охидод боловсрол эзэмших явдлыг эсэргүүцэхээ больж байгаа гэдгийг сонссон. Хүний үндсэн эрхийн нэг болох иргэдэд тэнцвэртэй, сайн чанарын боловсрол олгох явдал биелэлээ олох байх” гэж Вардак хэлэв. Өнгөрсөн аравдугаар сард Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай Талибаны удирдагчтай энэ бодлогын эсрэг албан бус хэлэлцээр хийж байгаа тухай мэдэгдэж байсан юм. Вардак Их Британийн Засгийн газрыг Афганистанд сургууль байгуулж, боловсролыг дэмжих тал дээр хангалттай хөрөнгө зарцуулахгүй байгаа гэж шүүмжилсэн байна. Их Британийн Олон улсын хөгжлийн яам 2009-2010 онд 12 сая паундыг Афганистаны боловсролын салбарт хөрөнгө оруулсан юм.

Энэ ажлын хүрээнд 169 мянган багшийн цалинг Их Британийн Засгийн газар санхүүжүүлсэн аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж