Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан намын урьдчилсан сонгуульд ялалт байгуулсан байна. Ингэснээр тэрбээр ирэх дөрөвдүгээр сард болох сонгуульд ялалт байгуулах магадлал улам өндөртэй болж байна. Ноён Жонатаны гол өрсөлдөгч нь дэд-Ерөнхийлөгч сана Атику Абубакар байсан юм. Ардын ардчилсан намын нэр дэвшигч 1999 онд цэргийн засаглал эцэс болсноос хойш бүх сонгуульд ялалт байгуулж байгаа юм. Харин Жонатан өнгөрсөн оны тавдугаар сард Ерөнхийлөгч Умару Яр Адуаг нас барсаны дараа төрийн эрхэнд гарсан. Арванхоёрдугаар сард Нигерийн нөлөө бүхий захирагч нар Жонатаныг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн юм.
Санал хураалт 5000 гишүүн оролцсон юм. Эндээс тэрбээр 2736 санал авсан бол Абубакар 805 санал авчээ.
Э.Очирт