Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Жон Майнард Кейнс

Жон Майнард Кейнс эдийн засгийн онолд хувьсгал хийжээ. Тvvний санаанууд зарим vед буруушаагдан зэмлэгдэж байсан ч, өнөө vед дахин сэргэж буй мэт ээ. Амьд ахуй цагтаа л Кейнс дэлхий дахинаа алдаршсан байв. 1936 онд анх удаа олны хvртээл болсон тvvний гол бvтээл нь тухайн жилдээ л эх орон Британид 2 дахин, Америкт нэг удаа тус тус хэвлэгдсэний сацуу 12 хэлээр орчуулагдсан байна.

Кейнсийг хэрхэн илтгэл тавьсан талаар тvvний нэг хамтран зvтгэгч доорхи маягаар бичиж vлдээсэн байдаг:

"Америкчvvд яг л ховсдуулж буй мэт, тэдний өмнө хэн нэгэн бурханы элч ариун гэгээн хоолойгоор дуун хайлж, бvхий л танхимийг гэрэлтvvлэн гийгvvлж байх мэт санагдаж байлаа. Тvvнийг илтгэлээ тавиад дуусан хойно ямар нэг асуух зvйл, эсэргvvцсэн маргаан, ойлгоогvйгээс vvдэлтэй тодуулан лавлах зэрэг нь бараг гараагvй болой"

Тvvний онолыг оруулах гэж бөмбөрцөг даяр сурах бичгvvдийг шинэчлэн боловсруулж байв.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж