Олимпийн нийслэл гэгддэг Швейцарийн Лозанна хотод ОУОХ-ны ерөнхийлөгч ноён Жак Рогге мэдэгдэл хийжээ. Энэ мэдэглэл нь Гана улсын олимпийн хороог татан буулгаж буй тухай байлаа. Ганын засгийн газар олимпийн хороогоо бизнесийн хэрэгсэл болгон ашиглаж байна гэсэн таагүй мэдээлэийн дагуу ОУОХ-ын мэргэжилтнүүд тэнд очиж, шалгалт хийхэд оргүй зүйл биш болох нь нотлогдсон юм. Хэдийгээр энэ явдлаас хойш тодорхой хугацааны туршид ОУОХ-ноос хэд хэдэн удаа спортын хуульдаа өөрчлөлт оруулахыг сануулсан ч Ганын эрх баригчид ямар ч арга хэмжээ аваагүй аж. Жак Рогге зөвхөн ОУОХ ч бус Олон улсын хөлбөмбөгийн холбоо ч энэ улсад үйл ажиллагаагаа явуулахгүй байж болох талаар анхааруулсан байна. Рогге хэлэхдээ “Би Олон улсын хөлбөмбөгийн холбооны үндэстнүүдын холбоонд ч энэ саналыг тавих болно. ФИФА бол ОУОХ-ны хамгийн чухал түншүүдийн нэг. Тэд ч гэсэн шударга бус байдалтай тэмцдэг” хэмээсэн байна. Гана улсын хувьд ийнхүү нэлээд хүнд байдалд оржээ. Учир нь ФИФА-гийн тэргүүн Зепп Блаттер 2012 оны Лондонгийн олимпод Ганын тамирчдыг оролцуулахгүй хэмээн мэдэгдээд байгаа юм.
Score Studio
Score Studio