Энэ оны эхний хагасаас эхлэн Монголын бүжгийн спортын холбоо, БТСГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран бүжгийн клубүүдээр шалгалт хийхээр болсон байна. Шалгалтын комисс хаа сайгүй бий болсон “Цэнгээнт бүжиг, Стандартын бүжиг, Латин Америкийн бүжиг заана” гэсэн хаягтай клубуудээр явж, сургалтын процесст оролцон анализ хийж багш боловсон хүчнийх нь мэдлэгийг шалгах ажээ. Тэд шаардлага хангахааргүй сургалт явуулж буй бүжгийн клубуудэд үүрэг даалгавар өгч, торгууль тавин, үйл ажиллагааг нь зогсоох зэрэг арга хэмжээ авах юм байна. Энэ нь бүжгийн холбооны 10 жилийн ойн хүрээнд хийж байгаа ажлын нэгээхэн хэсэг нь ажээ.
Н.Наран